ханхай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хогшил юм тавиагүй, хоосон хөндий, тавилга хэрэглэлгүй
- 2.Ачаагүй
- 1.яриаШатрын тэрэг.
Англи утга
- тэмдэг нэрunfurnished; bare; unequipped; empty
- нэр үгemptiness; void; absence of anything
- нэр үгrook
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ханхай |
|---|---|
| Харьяалахын тийн | ханхайнW |
| Заахын тийн | ханхайгW |
| Өгөх орших тийн | ханхайдW |
| Гарахын тийн | ханхайгаасW |
| Үйлдэхийн тийн | ханхайгаарW |
| Хамтрахын тийн | ханхайтайW |
| Чиглэхийн тийн | ханхай руу |
| Олон тоо | ханхайнуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ханхай гэр — а.дотроо эд хогшилгүй хоосон гэр; б.эд хогшил багатай, зай ихтэй гэр
ханхай зам — дардан зам, хоосон зам
ханхай майхан — хоосон майхан
ханхай тэрэг — ачаагүй тэрэг
ханхай эмээл — а.тоноглоогүй эмээл; б.юм ачаагүй эмээл
Хэлц үг
Ханхай эмээл бөгсийг зовооно
Харамч сэтгэл биеийг зовооно
Ханхай тогоо хаяанд
Халиун малгай толгойд
Ханхай тэрэг замын яншаа
Халтай ээж бэрийн яншаа
Ханхай эмээл бөгс нухна
Харамч сэтгэл зүрх нухна
Хоршоо үг
ханхай хоосон — дотроо юу ч байхгүй, хөндий
Үгийн гарал
Mongolian Cyrillic ᠬᠠᠩᠬᠠᠢ (qangqai) ханхай (xanxaj)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.