хараа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нүдний харах чадал чинээ
- 2.Буугаар буудахад хол ойрын хэмжээг тааруулах онилуур
- 3.Дурангийн харах мөр, хэсэг
- 4.шилжсэн утгаТаних, ухах чадвар
- 5.шилжсэн утгаХүний анхаарал, сэрэхүй.
- 1.Домбо мэт сав суулганы амсартайгаа үргэлж задгай цорго
- 1.Хүүхдийн өлгий дээрх нуман хэлбэртэй хориул.
- 1.Монгол гэрийн тоононы гол.
- 1.Монгол гутлын оймсны гутлын түрийнээс дээш ил гарах хэсэг.
- 1.Холыг харах өндөрлөг газар, тагт
- 2.VIIхараа бараа хорш. (харалдаа, бараа бараандаа), хараа харалдаа хорш
- 1.харааны хязгаарыг харуулсан хийсвэр шугам
- 2.харах чадвар
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хараа |
|---|---|
| Харьяалахын тийн | харааны |
| Заахын тийн | харааг |
| Өгөх орших тийн | хараад |
| Гарахын тийн | хараанаас |
| Үйлдэхийн тийн | хараагаар |
| Хамтрахын тийн | хараатай |
| Чиглэхийн тийн | хараа руу |
| Олон тоо | хараанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хараа муудах — нүдний харах чадал муудах, муу харах
хараа орох — харахгүй байж байгаад гэнэт юм хардаг болох
хараа зүй — гэрлийн үзэгдэл шинж чанарыг судлах физикийн салбар ухаан
хараа зүйч — а.хараа зүйгээр мэргэшсэн хүн; б.хараа зүйн багаж хэрэгслийг үйлдвэрлэгч мэргэжлийн мастер хүн
хараа тогтоох — харааг цаашид муутгахгүй тэр хэвээр нь байлгах
хараа хүрэх газар — нүдэнд харагдах газар. Монгол хэмжүүрээр 5 км орчим газар байдаг
хараа харалган — а.нүд нь харсаар боловч юм үл үзэх буюу үзэх нь муу; б.юмны үнэн мөнийг олж хардаггүй, харах чадваргүй
хүүхэн хараа — нүдний солонголог бүрхүүлийн голд байх цонх
хараа тусгах — нүдээр үзэх, харах
зөрүү хараатай дуран — харах мөр нь зөрүү дуран
алсын хараа — алсын бодол
сэтгэлийн хараа — алс, хэтийн бодол
домбоны хараа — домбоны амсартайгаа үргэлж задгай цорго
хөхүүрийн хараа — хөхүүрийн дэрвэгэр амсар
уулын хараа — уулын тагт
цагдуулын хараа — харуул манааны хүмүүс алсыг харах өндөрлөг
хараа асар — алсыг харах асар
Хэлц үг
Ханш муутай нөхрөөс
Хараа муутай сохор
Хараа аниагүй
Халтирах зүрхгүй
Хараа муудвал нуухтана
Хамар муудвал нустана
Чих муудвал шуугина
Цээж муудвал бөгтийнө
Хоршоо үг
хараа төлөв — алсын төлөв, үзэмж
овоо хараа — бууны овоо болон онилуур
онь хараа — бууг онилоход зориулсан жижиг сэтэрхий
хараа бараа — харалдаа, бараа бараандаа
хараа харалдаа — ойролцоо чиг, хавьцаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.