хараалч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Харааж загнах дуртай хүн;
- 2.Хараал, зүхэл хийгч
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хараалч |
|---|---|
| Харьяалахын тийн | хараалчийн |
| Заахын тийн | хараалчийг |
| Өгөх орших тийн | хараалчид |
| Гарахын тийн | хараалчаас |
| Үйлдэхийн тийн | хараалчаар |
| Хамтрахын тийн | хараалчтай |
| Чиглэхийн тийн | хараалч руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хараалч цэцэг — урга. - цэцгийнхээ дотор талд хос бараан ялтастай тэзэг цэцгийн зарим зүйл
Хэлц үг
Ханхирцаг эмээл морио барах
Хараалч эхнэр ханиа зовоох
Хар ямаанаас халтар ишиг
Хараалч эмээс хэрүүлч хүү
Хараалч хүний ам хар
Харамч хүний сэтгэл хар
Хараалч хүний санаа хар
Хайруул тогооны хөө хар
Харамч хүний гар хар
Хараалч эхнэрээс
Хав нохой дээр
Хатирч морины хавирга нойтон
Хараалч ээжийн хошуу нойтон
Хатирч морины харгам нойтон
Хараалч эмгэний харц хүйтэн
Хашгирсан илжиг хашгирсандаа ташуурдаг
Хараалч эмгэн хараалдаа ташуурдаг
Хоршоо үг
хараалч ерөөлч — хараадаг ерөөдөг буюу сайн муу үйлтэн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.