хараацай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанБор шувуутан баг, хараацайхан овгийн хурдан нисдэг, хурц шовх далавчтай, жижгэвтэр шувууны ерөнхий нэр
- 1.Хурдан морь унаач хүүхдийн цол
Англи утга
- нэр үгswallow (bird)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хараацай |
|---|---|
| Харьяалахын тийн | хараацайн |
| Заахын тийн | хараацайг |
| Өгөх орших тийн | хараацайд |
| Гарахын тийн | хараацайгаас |
| Үйлдэхийн тийн | хараацайгаар |
| Хамтрахын тийн | хараацайтай |
| Чиглэхийн тийн | хараацай руу |
| Олон тоо | хараацайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
алтан хараацай — амьт. - хот суурин газарт үүрлэн амьдрах уран хараацайгаас том, хошуу ахар, бие цох хар, омруу цагаан, цагаавтар бидэртэй, уртавтар шовх нарийн жигүүртэй нисэх нь хурдан нэгэн зүйл хараацай
тэмээн хараацай — амьт. - биеийн урт нь хорин хоёр см орчим, өдний хэмжээ хорин таван см орчим урт, хортон шавж иддэг шувуу
улсын хараацай — улсын наадамд унасан морь нь нэг түрүүлж, нэг айрагдсан эсвэл гурван морь унаж айрагдуулсан хүүхэд
Хэлц үг
Нугас шувуу ирэхэд нуурын ус гэсдэг
Хараацай шувуу ирэхэд хангайн цас хайлдаг
Үгийн гарал
From an assimilated *karaačaï form of Proto-Mongolic *karïačaï. Associated with the adjective хар (xar, “black”) in some modern languages. Compare Buryat хараасгай (xaraasgaj), Kalmyk харада (xarada).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.