харайх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүх биеэ урагш хүчлэн агаарт хий үсрэх
- 2.Хурдан явах, хөдлөх;
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto leap; to jump
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | харайх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | харайна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | харайлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | харайв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | харайжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | харайсан |
| Хэвшсэн нэр (-даг) | харайдаг |
| Холбох нөхцөл (-ж) | харайж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | харайгаад |
| Болзох нөхцөл (-вал) | харайвал |
| Хүсэх (-маар) | хараймаар |
| Захирах (-аарай) | харайгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | харайхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
босон харайх — гэнэт босож ирэн гүйн одох
огло харайх — гэнэт үсрэн босох
хол харайх — байгаа газраасаа хол зайд үсрэх
цам харайх — а.шашин. шашны элдэв бэлгэ тэмдэг бүхий баг өмсөн бүжиглэх; б.тогоруу нисэж буун бүжих
Зүйр цэцэн үг
Хүн гачигдвал худагт харайна
Нохой гачигдвал хэрэмд харайна
Харайхын өмнө харгуйгаа хар
Хоршоо үг
гүйх харайх — гүйн үсэрч дүүлэх
харайх дэвхрэх — үсрэн дэгдэж явах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.