харанхуй
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гэрэлгүй, наргүй, гэгээн биш
- 2.шилжсэн утгаБоловсролгүй, номгүй, бүдүүлэг, мунхаг
- 3.шилжсэн утгаУчир битүүлэг, бүрхэг, тодорхойгүй
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрdark
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | харанхуй |
|---|---|
| Харьяалахын тийн | харанхуйн |
| Заахын тийн | харанхуйг |
| Өгөх орших тийн | харанхуйд |
| Гарахын тийн | харанхуйгаас |
| Үйлдэхийн тийн | харанхуйгаар |
| Хамтрахын тийн | харанхуйтай |
| Чиглэхийн тийн | харанхуй руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
харанхуй ой — гэрэл гэгээгүй битүү ой
харанхуй шөнө — огт гэрэл гэгээгүй шөнө
үнэгэн харанхуй — үүр гэгээрэхийн өмнөх харанхуй
үдшийн харанхуй — үдшийн гэрэл гэгээгүй цаг
хав харанхуй — маш харанхуй, тас харанхуй
харанхуй балар цаг — маш эрт үе буюу байгалийн элдэв нууц, хэрэг явдлын мөн чанарыг ухаж мэдээгүй үе
харанхуй цээж — бүдүүлэг мунхаг
харанхуй хэрэг — учир битүүлэг хэрэг
Хэлц үг
Гэгээн өдөр цээжиндээ
Харанхуй шөнө зүүдэндээ
Хавар өнгөрвөл зун ирнэ
Харанхуй өнгөрвөл гэгээ ирнэ
Хавар явбал зун ирнэ
Харанхуй арилбал гэгээ ирнэ
Хавирган сараар нар хийж
Харанхуй шөнөөр өдөр хийх
Хазгай боловч зам
Харанхуй боловч нүд
Хар боловч гэр сайхан
Харанхуй боловч нутаг сайхан
Хар тугалга адил дүлий
Харанхуй шөнө мэт сохор
Харанхуй мунхаг олон боловч
Хавцгайн замд гарагч нь бий
Харанхуй нүхэнд ойчиж
Хар усанд унах
Харанхуй шөнийн зүүд
Гэгээн өдрийн бодол
Гэгээн өдрийн гэмтэн
Харанхуй шөнө газар хол
Харамч хүнд нөхөд хол
Харанхуй шөнө замаа бүү алд
Дарангуй цагт жамаа бүү алд
Харанхуй шөнө замаа хичээ
Хад чулуунд хөлөө хичээ
Харгис дайсанд нууцаа хичээ
Харанхуй шөнө замаа
Хад чулуунд гутлаа
Харанхуй шөнө зул хэрэгтэй
Хаана явавч зам хэрэгтэй
Харанхуй шөнө нөхөд болшгүй
Хар буданд хань болшгүй
Харанхуй шөнөд зул бий
Хатан голд хөлөг бий
Харанхуй шөнөд зул сайхан
Хангай замд хань сайхан
Харанхуй шөнөөр өдөр хийж
Хар хятадаар ноён хийж
- … болон өөр 4
Зүйр цэцэн үг
Хавар өнгөрвөл зун ирнэ
Харанхуй арилбал гэгээ ирнэ
Наргүй өдөр харанхуй
Номгүй хүний цээж харанхуй
Харанхуй шөнө зүүдэндээ
Гэгээн өдөр цээжиндээ
Хоршоо үг
харанхуй бүрэнхий — нар жаргасны дараах гэгээ тасарч юм бүдэг бадаг үзэгдэх үе болон юм үзэгдэхээ болих үе
түнэр харанхуй — гэрэл гэгээгүй тас харанхуй
харанхуй будангуй — харанхуй бүдүүлэг
харанхуй бурангуй — а.бүдүүлэг, соёлгүй; б.харгис харцгий
мунхаг/мунхаг харанхуй — бичиг үсэг тайлагдаагүй болон ном сурч юм үзэж мэдээгүй
харанхуй бүдүүлэг — боловсролгүй буюу бичиг үсэг мэддэггүй
Үгийн гарал
From Mongolian хар (xar). Cognate with Buryat харанхы (xaranxy) and Kalmyk харнһу (xarnğu).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.