харилцах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүмүүс хоорондоо холбоо барих, уулзах, бие биедээ юм өгөх, авах
- 2.Юмыг өөр хоорондоо шилжүүлэх
- 3.Бие биедээ
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | харилцах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | харилцана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | харилцлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | харилцав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | харилцжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | харилцсан |
| Хэвшсэн нэр (-даг) | харилцдаг |
| Холбох нөхцөл (-ж) | харилцаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | харилцаад |
| Болзох нөхцөл (-вал) | харилцвал |
| Хүсэх (-маар) | харилцмаар |
| Захирах (-аарай) | харилцаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | харилцахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
биеэр харилцах — биеэр уулзах
бөмбөг харилцах — бөмбөгийг бие бие рүүгээ өгч наадах
захидлаар харилцах — бие биедээ захидал бичилцэх
шуудангаар харилцах — шуудангаар холбогдох
харилцах данс — банк, хадгаламжийн касснаас мөнгө авах болон тэдгээрт өгч хадгалуулах данс
харилцах сав — ёроолоороо хоорондоо холбоотой хоёр сав
харилцах шуудуу — цэрэг армийн хориглолтын байрыг удирдлагын байртай, мөн ар талтай бие бүрэлдэхүүн далдуур шилжин явж харилцахад зориулсан, хоёр талаар нь шороо овоолсон нарийн шуудуу маягийн хориглолтын төхөөрөмж
гадаадтай харилцах — гадаадтай нэвтрэлцэх, гадаадтай холбогдож ажил хэрэг явуулах
шууд харилцах — дам бусаар холбогдох
харилцан ашигтай болзол — харилцаа үүсгэсэн талуудын аль алинд нь ашигтай болзол
харилцан буудалцах — ээлжлэн буудалцах, нэг нэг рүүгээ буудах
харилцан дайсагнах — бие биеээ хорлох, бие биедээ муу санах
харилцан золгох — бие биеийн гэрт айлчлах
харилцан зөвшөөрөлцөх — талууд хэн хэн нь зөвшөөрөх
харилцан туслах — нэг нэгэндээ туслах
харилцан үгүйсгэх — хэн хэнийгээ үгүйсгэх
харилцан хэлэлцэх — хэн хэнийхээ санаа бодлыг сонсох, хамтран ярилцах
харилцан хянах — хэн хэнийхээ хэрэг явдал, үйлд хөдлөлийг анхааран харах
харилцан ярилцах — нэг нэгэнтэй ярих, санаа бодлоо хуваалцах
Товчилсон үг
ГНХН — Гадаадтай Найрамдлаар Харилцах Нийгэмлэг
ГОНСХЗНХ — Гадаад Орнуудтай Найрамдал, Соёлоор Харилцах Зөвлөлийн Нийгэмлэгүүдийн Холбоо
ГЭЗТХУХ — Гадаадтай Эдийн Засгийн Талаар Харилцах Улсын Хороо
МОНХА — Маркетинг, Олон Нийттэй Харилцах Алба
ОНХА — Олон Нийттэй Харилцах Алба
ОНХГ — Олон Нийттэй Харилцах Газар
ОНХХ — Олон Нийттэй Харилцах Хэлтэс
ХОНХХ — Хэвлэл, Олон Нийттэй Харилцах Хэлтэс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.