харих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гэр, нутагтаа буцах, эгэх
- 2.Буцаж онгойх
- 3.Буцаж асгарах
- 4.Хатуу чанар сулрах
- 5.Дарагдах, буурах, багадах, намдах
- 6.шилжсэн утгаБуурах, доройтох, ядрах
- 7.шилжсэн утгаИрт юмны ир, үзүүр мятрах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | харих |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | харна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | харлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | харав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | харжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | харсан |
| Хэвшсэн нэр (-даг) | хардаг |
| Холбох нөхцөл (-ж) | харж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хараад |
| Болзох нөхцөл (-вал) | харвал |
| Хүсэх (-маар) | хармаар |
| Захирах (-аарай) | хараарай |
| Үгүйсгэх (-хгүй) | харихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэртээ харих — гэртээ буцах
нутагтаа харих — нутагтаа буцах
хаалга харих — хаалга дэлгэгдэх, буцаж хаагдах
харьж асгарах — хальж асгарах, буцаж асгарах
төмрийн хат харих — төмрийн хатуу чанар сулрах, төмөр уярах
зориг харих — зориг мохох
эрч харих — эрч сулрах
илч нь харих — илчгүй болох
харих урвал — химийн нэг зүйлийн урвал
хаван харих — хаван буурах
өвчин харих — өвчин намдах
ид харих — ид чадал буурах
чадал харих — чадал доройтох
нас харих — нас хөгшрөх
хутганы ир харих — хутганы ир мохох
Хэлц үг
од нь харих — ажил үйлс нь бүтэлгүйтэх, аз хийморь нь үл ивээх
↑аз харих
↑ ид харих
↑ нас харих
↑ од нь харих
↑ хутганы ир харих
↑ чадал харих
Сайн хүргэн
Ирэх тутам инээлгэдэг
Харих тутам харуулдаг
Зөв бурууг сургадаг
Зөөлөн хатууг ялгадаг
Муу хүргэн
Бороонд болсон болжмор шиг
Будаа зөөдөг хулгана шиг
Харих айлчин хаяагаар
Хонох айлчин хоймроор
Харих гэргүй
Ханилах нөхөргүй
Харих гэсэн хүүхэн эртлэх
Хадамд очих гэсэн хүүхэн оройтох
Харих шувууны нисэх нь ондоо
Ханилах хүний харах нь ондоо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.