харш
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дээд язгуурт эрхэм хүний аж төрөх орд буюу байрлан суух болон нийтээр хуран чуулах үйл ажиллагаа зохион байгуулах ордон
- 1.Үл нийцэх, үл тохирох, зохисгүй
- 2.Саад тотгор
- 1.Францын сүрлэг цайз
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгmansion; castle; palace
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | харш |
|---|---|
| Харьяалахын тийн | харшийн |
| Заахын тийн | харшийг |
| Өгөх орших тийн | харшид |
| Гарахын тийн | харшаас |
| Үйлдэхийн тийн | харшаар |
| Хамтрахын тийн | харштай |
| Чиглэхийн тийн | харш руу |
| Олон тоо | харшууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
харш зүйл — үл нийцэх зүйл, үл тохирох зүйл, зохисгүй зүйл
харш жил — зурхай. - зурхайн ёсоор хүний төрсөн хоорондоо таарамжгүй байх тохиол
аминд харш — аминд халтай
ариун цэвэрт харш — цэвэр цэмцгэр байдалд үл нийцэх
үзэл бодолд харш — үзэл бодолд үл нийцсэн
нийгэмд харш — нийгэмд зохисгүй
хуульд харш — хуульд үл нийцэх
чийг бамд харш — чийг бамд үл тохирох
шашинд харш — шашны үзэл сурталд үл нийцэх
шинжлэх ухаанд харш — шинжлэх ухааны үзэл онолтой үл тохирох
эрүүл мэндэд харш — эрүүл мэндэд муу, эрүүл мэндэд үл тохирох
ажилд харш болох зүйл — ажил хэрэгт саад болох зүйл
Зүйр цэцэн үг
Даргиатай газар адуунд харш
Даваатай газар хонинд харш
Хоршоо үг
орд харш — эрхэмсэг хүмүүсийн амьдрах гэр, ордон, байшин
асар харш — эрхэмсэг хүний амьдрах өргөө болон сэрүүцэн суух сүүдрэвч
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.