харьцаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ижил төрлийн болон өөр өөр хэмжигдэхүүн, юм, үйл явдлыг харгуулсан жишиг
- 2.Харилцаа
- 3.хөдөлгөөний зай
- 4.хоёр хэмжигдэхүүний харьцангуй цар
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | харьцаа |
|---|---|
| Харьяалахын тийн | харьцааны |
| Заахын тийн | харьцааг |
| Өгөх орших тийн | харьцаад |
| Гарахын тийн | харьцаанаас |
| Үйлдэхийн тийн | харьцаагаар |
| Хамтрахын тийн | харьцаатай |
| Чиглэхийн тийн | харьцаа руу |
| Олон тоо | харьцаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
онол практикийн харьцаа — онол практик хоёрын ялгаа, зөрөө; уг хоёр зүйлийн харьцаа
өндөр намын харьцаа — өндөр намын жишиг
тооны харьцаа — хоёр тооны нэгдүгээрийг хоёрдугаархад хуваасны дүн
урлагийн харьцаа — уран бүтээлийн дүрүүдийн хоорондын харилцан зохицол, тэнцвэртэй байдал
урт богинын харьцаа — урт богинын жишиг
хоёр хэмжигдэхүүний харьцаа — хоёр хэмжигдэхүүний жишиг
харьцаа сайжрах — харилцаж буй талуудын харилцаа улам сайн болох
харьцаагаа муутгах — харилцаж буй хоёр тал харилцаагаа муутгах, харилцан нэг нэгэндээ муугаар хандах
нийгмийн харьцаа — нийгмийн харилцаа, нийгмийн гишүү-дийн хоорондын харилцаа
олон улсын харьцаа — олон улсын харилцаа
улс хоорондын харьцаа — улс хоорондын харилцаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.