харьцуулах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нэгийг нөгөөтэй жишин үзэх
- 2.Харилцуулах, харилцаатай болгох.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | харьцуулах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | харьцуулна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | харьцууллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | харьцуулав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | харьцуулжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | харьцуулсан |
| Хэвшсэн нэр (-даг) | харьцуулдаг |
| Холбох нөхцөл (-ж) | харьцуулж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | харьцуулаад |
| Болзох нөхцөл (-вал) | харьцуулбал |
| Хүсэх (-маар) | харьцуулмаар |
| Захирах (-аарай) | харьцуулаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | харьцуулахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
харьцуулан бодох — нэгийг нөгөөтэй жишүүлэн бодох
харьцуулан үзэх — жишин үзэх, харгуулах
харьцуулсан түүхэн уран зохиол судлал — олон улсын уран зохиолын хэлхээ холбоо, харилцаа, янз бүрийн орны уран зохиол, уран сайхны үзэгдлийн хоорондын төстэй болон ялгаатай талыг судалдаг уран зохиолын салбар ухаан
харьцуулсан хэл зүй — төрөл хэлнүүдийн авиа зүй, авиалбар зүй, үг бүтэх ёс, үг хувилах ёс, өгүүлбэр зүй, өгүүлбэрийн хэв шинжийг харьцуулан судалж, ижил төсөөтэй болон ялгаатай зүй тогтлыг нээн илрүүлж, холбоо харилцааг тодорхойлох хэл зүйн нэг салбар ухаан
харьцуулсан түүхэн хэл шинжлэл — тодорхой хэлнүүдийг төрөл болохыг нь баталж, эртний хэлбэр хэв шинжийг нь сэргээн тогтоох, хувьсал хөгжлийг нь танин мэдэх боломж олгодог хэл шинжлэлийн салбар ухаан
чанарыг харьцуулах — олон юмыг хооронд нь эсвэл нэг юмыг онцолж бусадтай нь чанарыг нь тодорхойлж жишин үзэх
урьдах жилтэй харьцуулан үзвэл — өмнөх жилтэй жишиж үзвэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.