хасах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны хэмжээг хорогдуулах, багасгах
- 2.Олон тоотой зүйлийг цөөтгөх, цөөн болгох
- 3.Ор байхгүй болгох, хүчингүй болгох
- 4.Тооны нэгэн үйлдэл; арваас дөрвийг хасахад зургаа болно (зургаа дөрвийн нийлбэр нь арав болно), хасах тэмдэг (хасах үйлдлийг заах тэмдэг
- 5.шилжсэн утгаХажиглах, гадуурхах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto subtract
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хасах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хасна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хаслаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хасав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хасжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хассан |
| Хэвшсэн нэр (-даг) | хасдаг |
| Холбох нөхцөл (-ж) | хасаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хасаад |
| Болзох нөхцөл (-вал) | хасвал |
| Хүсэх (-маар) | хасмаар |
| Захирах (-аарай) | хасаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хасахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өндрөөс нь хасах — өндөр зүйлийг нам болгох, богино болгох
цалин хасах — цалин нь бууруулах
тоог нь хасах — тухайн зүйлийн тоог нь цөөрүүлэх
хугацаандаа ирээгүй хүнийг хасах — хугацаандаа ирээгүй хүнийг үл тооцох
бүртгэлээс хасах — бүртгэлд байхгүй болгох
эрх ямбыг нь хасах — эрх ямбыг нь хязгаарлах, байхгүй болгох
эрхийг хасах — а.эрхгүй болгох; б.хүний эрхийг зарим талаар хязгаарлах
Хэлц үг
хүний тооноос хасах — хүн гэж үзэхгүй байх, гадуурхах, ад үзэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.