хатан
Тайлбар
- 1.(эр барс).
Англи утга
- нэр үгprincess; high-class woman, lady
Хэлц үг
Намар цагт
Хаан хүү хазаараа барьж
Хатан хүү хайчаа барьдаг
Ноён үхэхэд нохой шиншихгүй
Хатан үхэхэд хаалгаар багтахгүй
Уян хүн уярах
Хатан хүн хайлах
Хаан гар ойртож
Хатан гар халдах
Хаан хартай
Хатан ёртой
Хаан хүний гучин таван эрдэм
Хатан хүний арван таван эрдэм
Түшмэл хүний есөн эрдэм
Хавар цагийн тал цоохор
Хатан хүний сэтгэл цоохор
Хайр чулуу эхт
Хатан төмөр эцэгт
Хан уулын ард
Хатан Туулын хөндийд
Хар хөлсөө цувартал
Хатан ясаа үйртэл
Харанхуй шөнөд зул бий
Хатан голд хөлөг бий
Хатан голыг онгоцоор
Хатуу бэрхийг зоригоор
Хатан заслагаар
Хадаг эвхэлгээр
Хатан төмөрт дурсгүй
Хайран биенд мөнхгүй
Хатан үхэхэд хашаа харах хүнгүй
Ноён үхэхэд нохой хорих хүнгүй
Хатан хайлж шувуу ирвэл хаваршихын тэмдэг
Зүлэг ногоорч зуд арилбал зуншихын тэмдэг
Хатан хүний арван таван эрдэм дотор сайхан ааль нэн эрдэм
Түшмэл хүний есөн эрдэм дотор эе үлэмж нэн эрдэм
Хаш чулуунд арьсгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.