хацар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Нүүрийн хоёр хажуу хэсэг
- 2.Юмны хоёр хажуугийн хавтгай хэсэг
- 3.Юмны хавтас
- 4.Хаалганы гуя модны дотуур янзлан хийсэн мод
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хацар |
|---|---|
| Харьяалахын тийн | хацрын |
| Заахын тийн | хацрыг |
| Өгөх орших тийн | хацарт |
| Гарахын тийн | хацраас |
| Үйлдэхийн тийн | хацраар |
| Хамтрахын тийн | хацартай |
| Чиглэхийн тийн | хацар луу |
| Олон тоо | хацрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
улаан хацартай хүүхдүүд — улаа бутарсан нүүртэй хүүхдүүд
гэрээ хацар — хацрын товгор хэсэг
хацрын төмөр — хазаарын шанаанд хийсэн чимэг
хуйны хацар — бууны бөгсний хацар тавьж шагайх хэсэг
дэвтрийн хацар — дэвтрийн хавтас
хаалганы хацар мод салах — хаалганы гуя модны дотуур янзлан хийсэн мод салах
Хэлц үг
даалин хацар — хүүхдийн цүлхийж унжсан махлаг том хацар
Газар сэндлэх гахайн хоншоор
Хацар сэнжилдэг золбин хоншоор
Хаа доголон зээр агтын толгойд хүрнэ
Хацар улаан эхнэр эрийн толгойд хүрнэ
Хаван хавдраа
Хацар мярааллаа гэх
Харах нүдний хужир
Хацар дээрх мэнгэ
Хас нь чичирч
Хацар нь улайх (аймхай)
Хацар улаан эр эмийн толгойд
Хаа доголон аргаль агтын толгойд
Зүйр цэцэн үг
Хацрын хирийг угаавал арилна
Хар санааг хусавч арилахгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.