Үндсэн хэсэг рүү шилжих

хаяа

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Юмны зах, хөвөө, хязгаар

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхаяа
Харьяалахын тийнхаяаны
Заахын тийнхаяаг
Өгөх орших тийнхаяад
Гарахын тийнхаяанаас
Үйлдэхийн тийнхаяагаар
Хамтрахын тийнхаяатай
Чиглэхийн тийнхаяа руу
Олон тоохаяанууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • гэрийн хаяа — гэрийн хана, туурганы ёроол тал

  • модны хаяа — модны зах

  • тэнгэрийн хаяа — тэнгэр газар хоёрын буюу их ус тэнгэр хоёрын нүдэнд харагдах хязгаар

  • хотын хаяа газар — хотын зах

  • уулын хаяа — уулын тулах ёроол

  • гэрийн хаяа буулгах — гэрийн сөхсөн хаяаг доош болгох

  • хаяа дэрлэн буух — зэрэгцэн буух

  • хаяа манах — гэрийн хаяаг шороогоор дарах

  • хаяа сөхөх — гэрийн туурганы хормойг дээш нь шуух

  • хаяа дагах — а.гэрийн ёроолыг дагах; б.шилж. бусдын ивээлд багтаж амьдрах

  • хаяа нийлүүлэх — айл буух

  • хаяа хатгаж суух — нэг дор зэрэгцэн амьдрах

  • хаяанд байх — айл зэргэлдээ, дэргэд, маш ойрхон

  • морь гэрийн хаяанд байна — морь ойр байна

Хэлц үг

  • хаяагаа манах — хаширлах, хожмоо бодох, урьдаас болгоомжлон сэргийлэх

  • хаяагаа хадрах — а.ойр тойрныхоо хүмүүст хор хүргэх; б.айл саахалтаасаа хулгай хийх

  • хаяанд буух — а.ойрхон айл буух; б.шилж. цаг хугацаа ойртох, хариугүй дөхөх

  • хаяанд ирэх — хаяанд буух

  • хаяа дэрлүүлэх — а.гэрийг нь ойрхон тулгаж бариулах; б.хотолж буух, ойролцоо байлгах

  • хаяа дэрлэх — а.гэрээ тулгаж барих, ойрхон барих; б.хотолж буух

  • хаяа муутай — ханилгаа муу, найзаар муухан

    Хаяа муутай, хар мөртэй хүн шүү дээ. Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй гэдэг үгийг мэднэ биз дээ.

  • хаяа сайтай — хаяаг нь дарах буюу хаяаг нь түшиж амьдрахад тус дэмжлэг ихтэй

    Ихэнх нь хүнлэг сайн хүмүүс байдаг, тэднийг хаяа сайтай айл гэж ярьдаг.

  • хаяа сахих — гэрээс хол холдохгүй, гадагш явахгүй

    Эцгээ авч явъя гэхэд нь “танай тэр хүрээнд хаан болсноос Тамирын голд жараахай байсан нь дээр” гээд явсангүй учир Төмөр, Дулмаа хоёрын хаяа сахиж хэдэн малаа маллана (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • хаяа түших/дагах — баян чинээлэг айлыг даган зарагдаж амиа тэжээх

    Ням өвгөн, эхнэр, охины хамт Итгэлтийн хаяа түшин хонийг хариулах бөгөөд охин Сүрэн үлэмж төгөлдөр болжээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • хаяагаа хадарч, ханилснаа муучлах — хүнд байж боломгүй муу зан

    Хаяагаа хадарч, ханилснаа муучилдаг увайгүй амьтантай хэн саахалт буух билээ.

  • хаяаны юм — хулгайн

    Амандаа орсон үнээ хэл л дээ гээд Бадарч чээжээ ханхалзуулан бүдүүн дуугаар байшин доргиулан инээснээ хаяаны юм биш биз гэлээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • Хазаар багтсан газар иддэг

  • Хаяа багтсан газар буудаг

  • Хаяа багтвал бууна

  • Хамар багтвал ууна

Хоршоо үг

  • хаяа бараа — хараа бараа, ойролцоо, хавьцаа

  • хаяа хаялга — халамж ханилгаа

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.