хилэнц
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нүгэл, буруу муу үйл
- 2.Уур уцаар
- 3.зурхайНарны арван хоёр ордын нэг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хилэнц |
|---|---|
| Харьяалахын тийн | хилэнцийн |
| Заахын тийн | хилэнцийг |
| Өгөх орших тийн | хилэнцэд |
| Гарахын тийн | хилэнцээс |
| Үйлдэхийн тийн | хилэнцээр |
| Хамтрахын тийн | хилэнцтэй |
| Чиглэхийн тийн | хилэнц рүү |
| Олон тоо | хилэнцүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хилэнц хүрэх — өөрийн хийсэн нүгэлийн хариуг хүртэх
нүгэл хилэнц үүсгэх — буруу, гэм хор бүхий үйл эхлэх
хилэнцийн орд — зурхай. - аргын тооллоор X.24-XI.22-ны үе
Хэлц үг
Гэм хийвэл цааз бэрх
Хилэнц хийвэл там бэрх
Хилэн ихт омгондоо сүйрнэ
Хилэнц ихт үйлэндээ сүйрнэ
Хилэн ихтийг аргаар өнгөрөө
Хилэнц ихтийг номоор тэтгэ
Хилэнц үгүй хүн
Тамаас ч айдаггүй
Эндүү гэм хийвэл хаан бэрх
Хилэнц нүгэл хийвэл бурхан бэрх
Хоршоо үг
нүгэл хилэнц — муу үйл
уур хилэнц — уур уцаар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.