хишиг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хүндэт. Өглөгийн хүндэтгэл
- 2.Ногдсон хувь
- 1.Ням гараг
- 2.Ээлж, дараалал
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хишиг |
|---|---|
| Харьяалахын тийн | хишгийн |
| Заахын тийн | хишгийг |
| Өгөх орших тийн | хишигт |
| Гарахын тийн | хишгээс |
| Үйлдэхийн тийн | хишгээр |
| Хамтрахын тийн | хишигтэй |
| Чиглэхийн тийн | хишиг рүү |
| Олон тоо | хишгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хишиг өгөх — өглөг өгөх
хишиг хүртэх — ахас ихэсийн өгсөн зүйлээс хүртэх
хишиг хүртээх — байр суурь өндөр, нас ахмад хүн байр суурь бага, нас бага хүнд юм өгөх
амны хишиг — идэж уух, өмсөж зүүхээр элбэг хангалуун явах хувь
хишиг өдөр — а.бүтэн сайн өдөр; б.сонгосон сайн өдөр
хонины хишиг өдөр — хонь хариулах ээлжтэй өдөр
Хэлц үг
амны хишиг нь ар дээрээ гарах — аз нь харих, заяа нь зайлах
Хийморь нь хэвтэж
Хишиг буян нь зайлах
Хишиг барагдахад
Зоос барагддаг
Хишиг идвэл миний дээр
Хэрэг ирвэл чиний дээр
Хишиг ирвэл минийх
Хэрэг гарвал чинийх
Хэл ам хэнд сайн бэ
Хишиг буян хэнд муу вэ
Хэрэг ирвэл чинийх
Хоршоо үг
буян хишиг — оногдсон хувь тавилан, эд юм
өглөг хишиг — өөрийн санаагаар бусдад тус дэм болгон өгч юм
өлзий хишиг — сайны бэлгэдэлт хувь ерөөл
хишиг буян — өөрт олдсон хувь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.