Үндсэн хэсэг рүү шилжих

хов

нэр үгсул үгүйл үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Бусдыг муушаан эв эвдрэлцүүлэх муу үг
IIсул үг
  1. 1.
    Хүч нэмэгдүүлэх үг

Ойролцоо үг

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхов
Харьяалахын тийнховын
Заахын тийнховыг
Өгөх орших тийнховд
Гарахын тийнховоос
Үйлдэхийн тийнховоор
Хамтрахын тийнховтой
Чиглэхийн тийнхов руу
Олон тооховууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хов зөөх — бусдын тухай элдэв муу үгийг хоёр этгээдэд дамжуулах, хов хэлэх

  • хов үг — хү-мүүсийг хооронд нь муутгах сул үг

  • ховын тулам болох — хов ярих, хов зөөхдөө гаргуун болох

  • ховын хэрээ — ёгт. - ховч хүн

  • хов хөөцөлдөх — а.дэл сул үг яриаг хэн нэгнээс дуулснаа нөгөөд ярих; б.хэн хов хутгаж явааг олох гэж улайрах

  • хов хэлэх — нэгийг нөгөөд нь муу хэлэх, хүний хэлсэн ярьныг нөгөөд дамжуулан хэлэх

  • хов хийтэл — бушуухан, шууд

  • хов хоосон — огт юу ч үгүй

Хэлц үг

  • Зөв үгийг авбал бүтнэ

  • Хов үгийг итгэвэл эвдэрнэ

  • Үг хөөхөөр үхэр хөө

  • Хов хөөхөөр хонь хөө

  • Хов жив хэлсээр үнээ барна

  • Ховх цөм идсээр юмаа барна

  • Хов жив хэлсээр хүнээ барна

  • Ховдоглож сувдаглаж идсээр юмаа барна

  • Хов зөөсөн хүний ам завгүй

  • Хомоол түүсэн хүний гар завгүй

  • Хов толгой хонины бэлчээр

  • Хожгор толгой батганы бэлчээр

  • Хов туухаар

  • Хонь туу

  • Хов үг идсэн хүний санаа нь амрахгүй

  • Хоёр эхнэр авсан хүний сэтгэл нь амрахгүй

  • Хов үг тусгүй

  • Хонины бүлх шөлгүй

  • Хов үг үнэн үгүй

  • Домон мод хатуу үгүй

  • Хов үгэнд үнэн үгүй

  • Худал үгэнд сайн үгүй

  • Хов үгэнд үнэн цөөхөн

  • Худал үгэнд сайн цөөхөн

  • Хов үгэнд хол ойр гэж үгүй

  • Хорт могойд бүдүүн нарийн гэж үгүй

  • Хов хорноос дор

  • Хор галаас дор

  • Хов хортой

  • Хонзон муухай

  • Хов хот эвддэг

  • Хонь хороо нураадаг

  • Хов хутга

  • Хор жад

  • Хог ихэдвэл лай болно

  • Хов ихэдвэл хэрүүл болно

  • Хоёр үзүүрт зүүгээр оёдол оёж болохгүй

  • Хов хоншоорт хүнд хэрэг сонсгож болохгүй

  • Хойшоо урагшаа гүйгээч

  • Хов жив зөөгөөч

  • … болон өөр 8

Зүйр цэцэн үг

  • Хов жив хэлсэнээр хүнээ барна

  • Ихэр ш идсэнээр хүнсээ барна

  • Хов үг ёртой

  • Хутганы үзүүр шортой

Хоршоо үг

  • хов жив — хүмүүсийг хооронд нь муудуулах үг, яриа

  • хов шив — хов жив

  • хов хач — хүмүүсийг хооронд нь муутгах хов үг

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.