ховдог
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Идэх уухдаа хомхой, шунахай, ханаж цаддаггүй
- 2.шилжсэн утгаЮманд шунахай, авилгач
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ховдог |
|---|---|
| Харьяалахын тийн | ховдгийн |
| Заахын тийн | ховдгийг |
| Өгөх орших тийн | ховдогд |
| Гарахын тийн | ховдгоос |
| Үйлдэхийн тийн | ховдгоор |
| Хамтрахын тийн | ховдогтой |
| Чиглэхийн тийн | ховдог руу |
| Олон тоо | ховдгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ховдог хүн — а.идэх уухдаа хомхой хүн; б.шунахай хүн
өлөн ховдог — идээд байгаа хэрнээ санаа нь цаддаггүй, хомхой
ховдог сэтгэлтэй — хомхой сэтгэлтэй, шунаг сувдаг сэтгэлтэй
Хэлц үг
Залхуу хүний гадаа мод байдаггүй
Ховдог хүний гэрт хоол байдаггүй
Өлөн нүдээр үзвэл өвс боловч орхоодой
Ховдог нүдээр үзвэл хумаг боловч алт
Ховдог банди хоёр манзнаас хоцорно
Ховдог боловч хортой идээг идэхгүй
Хурц боловч хойноо тусгүй явдлыг хийхгүй
Ховдог ихэдвэл хоосордог
Хонхор ихэдвэл эрхшээдэг
Ховдог ноход ясан дээр
Хуйхар ноёд хээл дээр
Ховдог нохой хоолоо мэдэхгүй яс залгина
Ховдог удган хоёр зүхлээс хождоно
Ховдог хоёр аягатай
Хуумгай хоёр явдалтай
Хожгор хүн малгайгаа өмсөөд бусдын халзанг шоолох
Ховдог хүн зажлахгүй залгиад хахаж харахтай адил
Ховдог хүн тогоонд ойр
Харамч хүн саванд ойр
Ховдог хүн хоёр аягатай
Хожгор хүн гурван малгайтай
Ховдог хүн хоолноос хоцордог
Ховч хүн үгнээс хоцордог
Ховдог хүн хэрээтэй адил
Хэрүүлч хүн нохойтой адил
Ховдог хүн цадсан хойноо түүхийг нь мэднэ
Мунхаг хүн үхсэнийх нь хойно тустайг нь мэднэ
Ховдог хүнд тэмээ бага
Хуйхар хүнд сайн бага
Ховдог хүнд хонины бөөр
Ихтэй багатай — {Тэнцүү юмыг ялгаж харах}
Ховдог хүнд хоол өгвөл хотгор уруу сөн цутгасан мэт
Хуйхар хүнд эрх өгвөл хутганы үзүүр ган тавьсан мэт
Ховдог хүнд хоол хэрэгтэй
Хожгор хүнд малгай хэрэгтэй
Ховдог хүнд хоолгүй
Хорт санаанд үзүүргүй
Ховдог хүний нүдэнд
Хонины бөөр ихтэй багатай
Ховдог хүний санаа ханахгүй
- … болон өөр 51
Зүйр цэцэн үг
Ховдгийн цай урьтаж буцалдаг
Ховчийн үг урьтаж хүрдэг
Ховдог нь хүрч хорхой нь түрэх
Хоршоо үг
ховдог зальхай — а.хомхой шунахай; б.авлигач
хомхой/ховдог шунахай — а.эд баялагт хэтэрхий шунамхай; б.авлигач
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.