хожигдох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хожимдох, хоцрох, оройтох
- 2.Тэмцэлдээд, уралдаад дийлдэх, давагдах
- 3.шилжсэн утгаСүүлдэх, сүүл барих
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хожигдох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хожигдоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хожигдлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | хожигдов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хожигджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хожигдсон |
| Хэвшсэн нэр (-даг) | хожигддог |
| Холбох нөхцөл (-ж) | хожигдож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хожигдоод |
| Болзох нөхцөл (-вал) | хожигдвол |
| Хүсэх (-маар) | хожигдмоор |
| Захирах (-аарай) | хожигдоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | хожигдохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хурлаас хожигдох — хурлаас хоцрох
хожсон хожигдсон хоёр баг — тоглоод дийлсэн дийлдсэн хоёр баг
нөхдөөсөө хожигдох — а.хамт явж байгаа нөхдөөсөө хоцрох; б.ажил төрлөөрөө нөхдөөсөө хоцрох, сүүл барих
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.