хол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ойрын эсрэг утга
- 2.Илүү, давуу, юмсын хавьгүй зөрөөтэй байдал
- 3.шилжсэн утгаАлсын ирээдүй, хожмын цаг
- 1.хол хол чимээ. (саван доторх шингэн зүйлийн зайлагдахад гарах чимээ)
- 1.алс хол газар
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрfar
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хол |
|---|---|
| Харьяалахын тийн | холын |
| Заахын тийн | холыг |
| Өгөх орших тийн | холд |
| Гарахын тийн | холоос |
| Үйлдэхийн тийн | холоор |
| Хамтрахын тийн | холтой |
| Чиглэхийн тийн | хол луу |
| Олон тоо | холчууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хол дутуу — хавьгүй дутуу, хамаагүй дутуу
хол зузаан — илүү их зузаан
түүнээс хол их — түүнээс нэлээд их
чамаас хол хурдан — чамаас илүү хурдан
холыг харах — алсыг харах, хэтийн явдлыг үнэн зөв таамаглан бодох, зөгнөх
холын бодлого — ирээдүйн үйл явдлыг төлөвлөн бодох санаа, алсын бодлого
хол хол хийх — сав доторх шингэн юм зайлагдан хол хол гэх чимээ гарах
Хэлц үг
холоос чулуу шидэх — холоос муу юм хийх
хол хэвтэх — хэрхэвч үгүй, яасан ч үгүй
↑ толгойдоо залах нь холгүй
Далд оровч ил мэт сана
Хол одовч ойр мэт бод
Ойр байвал мөргөлдөнө
Хол байвал мөөрөлдөнө
Ойр суувал шахав гэнэ
Хол явбал орхив гэнэ
Өөд харахгүй улаа үздэг
Хол санахгүй ходоодоо боддог
Урт замд гутлаа бэхэл
Хол аянд хөлсөө гамна
Хойт хормой огшвол
Хол явахын шинж
Хол аян хөөвөл морины сайныг мэднэ
Хоног өдөр одвол хүний чанарыг мэднэ
Хол байдаг боловч миний газраас ирж учирна
Ойр байдаг боловч нүүр учраад хэлэлцдэггүй
Хол байх ус
Хоолой хатахад тусгүй
Хол биш хормой (салхивчин) дор
Ойр биш уулан (гар) дор
Хол бодохгүй бол
Ойр зовлон ирнэ
Хол бол уснаас айж
Ойр бол чөтгөрөөс айх
Хол газар морио хайрла
Ховор цагт хүнсээ гамна
Хол газар явах хүнд хүнс хэрэгтэй
Хортонг дарах хүнд зэвсэг хэрэгтэй
Хол замд морь сайхан
Хотол олонд бүлгэмдэл сайхан
Хол нулимах нь ойрхон нулимахад хүрэхгүй
Ойрхон нулимах нь үл нулимахад хүрэхгүй
Хол ойр хоёрын хооронд
Хонхны хэл шиг бөнжигнөх
Хол ойрд хүргэгч хүлэг сайхан
Хурал хуримыг үүтгэгч хүүхэн сайхан
Хол ойрыг ойртуулдаг хурц туурайт морь эрдэнэ
- … болон өөр 13
Зүйр цэцэн үг
Хол аян хөөвөл морины тамирыг мэднэ
Хоног өдөр туулбал хүний чанарыг мэднэ
Холоос эрэхээр хотноосоо эр
Холын алтан малгайтаас ойрын өвсөн малгайт дээр
Холыг бодохгүй бол ойрд зовно
Холыг бодохгүй ходоодоо бодох
Хоршоо үг
алс хол — нэлээд зайдуу, ойр биш
хол ойр — а.өөр хоорондын зай их болон бага байх нь; б.газар бүр
хол хөндий — а.орон зайн хувьд ойр биш; б.дотно биш
хол хойд — хожмын цаг
Үгийн гарал
From Proto-Mongolic *kola. Cognate with Buryat холо (xolo).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.