холимог
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дан биш, өөр юмтай нийлсэн, холилдсон нь
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрhybrid, mixed, muddy, miscellaneous, compound, composite, assorted, alloyed, conglomerate
- нэр үгcomposite, compound, impure, medley, miscellany, mixture, promiscuous, intermixture, mash, melange, mix, amalgamate, hodgepodge
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | холимог |
|---|---|
| Харьяалахын тийн | холимгийн |
| Заахын тийн | холимгийг |
| Өгөх орших тийн | холимогт |
| Гарахын тийн | холимгоос |
| Үйлдэхийн тийн | холимгоор |
| Хамтрахын тийн | холимогтой |
| Чиглэхийн тийн | холимог руу |
| Олон тоо | холимгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
холимог бордоо — хоёр болон түүнээс дээш төрлийн эрдэс бордоог химийн найрлага тохирохоор хольж бэлтгэсэн бордоо
холимог нэхмэл — хэд хэдэн зүйлийн утсаар хольж нэхсэн нэхмэл
холимог өмч — хоёр болон түүнээс дээш өмчийн хэлбэрт хамаарах үйлдвэр, иргэдийн өмч, хамтын хүч хөрөнгөөр байгуулсан дундын үйлдвэр, аж ахуйн газар, байгууллага мөн объект
холимог солир — адил хэмжээний төмөр, чулуунаас бүрдсэн солир
холимог тэжээлтэн — мах, өвс алиныг нь ч иддэг амьтан
холимог үүлдэр — хоёр өөр төрөл, үүлдрийн амьтан, ургамлын дундаас гаргасан шинэ үүлдэр
холимог хоол — мах ногоо зэрэг олон зүйл хольж хийсэн хоол
адуу тэмээ холимог — адуу тэмээ холилдсон
холимог эдийн засаг — өмчийн олон хэлбэр, аж ахуйн хэд хэдэн хэвшилд тулгуурласан мөн хувийн өмч зонхилсон ч гэсэн макро эдийн засгийн хүрээнд гол тэнцвэрийг хадгалах зах зээлийн уналтыг хамгаалахад төрөөс оролцдог тогтолцоотой эдийн засаг
сайн муу холимог — сайн муу нийлсэн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.