хом
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тэмээнд ачаа ачихад нуруу зоог нь хамгаалж бамбайлан нөмөргөх эсгий
- 2.Морь, илжиг хөллөхөд хүзүүнд нь углаж, оосроор тэрэгний аралд холбох хөллөгөөний хэрэгсэл
- 1.Тэмээний хоёр бөхний хажуу, зурааг дагасан зузаан өөх
- 1.Элс, элсэн тал.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хом |
|---|---|
| Харьяалахын тийн | хомын |
| Заахын тийн | хомыг |
| Өгөх орших тийн | хомд |
| Гарахын тийн | хомоос |
| Үйлдэхийн тийн | хомоор |
| Хамтрахын тийн | хомтой |
| Чиглэхийн тийн | хом руу |
| Олон тоо | хомууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хом түших — тэмээ хомноход туслах
хомын бамбай — тэмээ хомнох эсгий жийрэг, тохом
хомын найр — тэмээг ачлага уналга, эдэлгээнд сургахаар анх удаа хомноход хийдэг найр
хомын ширдэг — хомын оронд хэрэглэх эсгий ширдэг
тэрэгний хом — тэрэгний морь малын хүзүүнд углаж, тэргэний аралд холбодог холховч бамбай
хом суух — тэмээ таргалж зоо нурууны мах нь зузаарах
Хэлц үг
Хүрд нь тохирсон тэрэг
Хом нь тохирсон тэмээ
Зүйр цэцэн үг
Хомтой хонох гээд хоосон суух
Хоршоо үг
хом шат — тэмээний ачлагад хэрэглэх тоног хэрэгсэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.