хонох
Тайлбар
- 1.Шөнийг өнгөрөөх, нөхцөөх
Англи утга
- үйл үгTo stay the night; To stay over
Нийлмэл үг
хоносон цай хор — идэш, уушийн зүйлийг удааж хэрэглэх нь биед хортой
айлд хонох — айлд унтах, айлд нэг шөнийг өнгөрөөх
зуур хонох — замд унтах, замд нэг шөнийг өнгөрөөх
нэг хонох — нэг шөнийг өнгөрөөх
хээр хонох — хээр унтах
Хэлц үг
хээр хонож, хэц дэрлэх — гэр орны бараа харахгүй явах, тэнэж явах
Харих айлчин хаяагаар
Хонох айлчин хоймроор
Хонох бүр хонины нэхийд багтахгүй
Өнжих бүр үхрийн арьсанд багтахгүй
Зүйр цэцэн үг
Хоносон будаа хоол болохгүй
Хойд эх эх болохгүй
Хоршоо үг
хонон өнжин — бүтэн нэг өдрийн турш, хорин дөрвөн цагийн турш
хонох өнжих — тухайн газар өдөр шөнийг өнгөрүүлэх
Үгийн гарал
From Proto-Mongolic *kona-. Possibly borrowed from a pre-Proto-Turkic form of Proto-Turkic *kon- (“to visit, spend the night”) with a stem-final vowel. Compare Kazakh қону (qonuw)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.