Үндсэн хэсэг рүү шилжих

хонь

нэр үг/xɔnʲ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠣᠨᠢ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    (хонин) нэрамьт. Гэрийн тэжээвэр, сүүн тэжээлт хивдэг мал, Монголын таван хошуу малын нэг, төрөлх номхон, сүү ба мах нь сайн, үс буржгар зөөлөн, ноос нь арвин, эсгий болоод нэхмэл хийхэд маш зохимжтой
  2. 2.
    (хонин) нэрзурхайСарны зурхайн арван хоёр эрхтний наймдахь нь
  3. 3.
    (хонин) нэрзурхайНарны арван хоёр ордын нэг
  4. 4.
    (хонин) нэрШим тэжээл дутсанаас хүүхэд багачуудын хумсны толионд голдуу гардаг өчүүхэн цагаан цэг, цагаан толбо
  5. 5.
    (хонин) нэрШагайны өргөн товгор тал
  6. 6.
    (хонин) нэршилжсэн утгаХүн, амьтны ноомой, номхон нь
  7. 7.
    (хонин) нэршилжсэн утгаНамхан, жижиг
  8. 8.
    (хонин) нэршилжсэн утгаАмьтан ургамлын нэрэнд орохдоо овор бага, авсаархан, жижиг гэсэн санааг гаргана

Англи утга

  • нэр үгsheep; a submissive person; year of the sheep, the second year under the twelve-year lunar cycle.; leuconychia (white spots on fingernails); One of four sides of the ankle bone dice used in Monglian folk games; short, small (most commonly in plant and animal names)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхонь
Харьяалахын тийнхониныW
Заахын тийнхонийгW
Өгөх орших тийнхониндW
Гарахын тийнхониноосW
Үйлдэхийн тийнхониорW
Хамтрахын тийнхоньтойW
Чиглэхийн тийнхонь руу
Олон тоохонинуудW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хонин сүрэг — голдуу хониноос бүрдэх бог малын сүрэг

  • хонины мах — хонины эвдэж янзалсан мах

  • хонины хашаа — хонь хаших намхан хашаа

  • хонины шөл — хонины махаар хийсэн шөл

  • хонь гаргах — хонь нядлах

  • хонь нядлах — хонь идэш болгон төхөөрөх

  • хонь хяргах — хонины үсийг хайчаар хяргах

  • хонь эргүүлэхтэйгээ болох — хүүхэд өсч тусад орох

  • хонин жороо — морины зөөлөн ялгуун явдал

  • хонин чулуу — бөөн бөөнөөрөө байдаг, голдуу цагаан цайвар өнгөтэй ургаа чулуу, дух чулуу

  • хонин шүүс — хонины бүхэлд нь чанасан мах, хүдэт зочныг дайлах эрхэм идээ

  • хонин жил — сарны зурхайн арван хоёр эрхтний доторх хонь эзэлсэн наймдахь жил

  • хонин өдөр — сарны зурхайн арван хоёр эрхтний доторх хонь эзэлсэн өдөр

  • хонин сар — хонь хяргах үе

  • хонин цаг — үдийн хонь ирэх үе

  • хонины орд — зурхай. - хонь хургалах үе

  • хумсны хонь — хумсны толионд байх өчүүхэн цагаан цэг

  • хонь буух — шагай орхиод хонь талаар нь буух

  • хонины морь — номхон морь

  • хонин хашаа — намхан хашаа

  • хонин шатар — цагаан, хар хорин дөрвөн ширхэг мягмангаар хоёр хүн тусгай хөлгөн дээр тоглох наадам

  • хонин шүд — морины язгуурын нарийн урт бөгөөд эрс цагаан шүд

  • хонин гөрөөс — амьт. - аргаль хонь

  • хонин хараацай — амьт. - голын эрэг орчмоор үүр хийж орших нэг зүйл хараацай

  • хонин хяргуй — амьт. - морин хяргуйн эрэгчин, бие жижигхэн

  • хонин тэмээ — амьт. - биеэр тэмээнээс бага, бөхгүй, сүүн тэжээлтэн, цайвар бор, шаравтар хүрэн болон хар хүрэн өнгийн урт үстэй амьтан

  • хонин цууцаль — амьт. - хошуу нарийн, бие бяцхан, шөнө дуугардаг нэгэн зүйл шувуу

  • хонин арц — урга. - үнэр сайтай, ширхэг бүдүүн нэг зүйл арц

  • хонин бургас — урга. - хангайн бүсийн ширэнгэд ургадаг нэг зүйл бургас, мал үл иднэ

  • хонин зангуу — урга. - жалга, зөөлөн хөрстэй газар ургадаг, өндөр нь тохой шахам, иш гишүү олон салаа гарч сүлжин буталж ургана, навч иш үслэг бөгөөд өнгө цайвар ногоон, мал төдий л идэхгүй

  • хонин мэхээр — урга. - өндөр нь гучин см орчим, иш шулуун, уртавтар навчтай, навчны дээд тал гялгар, доод тал нь цайвар ногоон нэг зүйл ургамал

  • хонин сойх — урга. - нэгэн зүйл лууль, болгож иднэ, исгэлэн ус хийнэ

  • хонин шарилж — урга. - хонхор тойром, төхөм газар ургадаг нэгэн зүйл шарилж, өндөр нь дэлэм хүртэл, салаа гишүү нь морин шарилжны адил, өнгө цайвар ногоон, буурцаг хар будааны хэртэй, аль ч цагт тэмээ бог малд зохимжтой тэжээл болно

  • хонины нүдэн цэцэг — урга. - зэрэг зэрэг давхацсан хэлтэс цэцэгтэй, голгэсэртэн овгийн нэгэн зүйл цэцэг

  • хонин нүд — урга. - цагаан цэцэг

Хэлц үг

  • хонь дургүй талаасаа үргэх — хүн санаандаа нийцэхгүй юмнаасаа өө сэв амархан олдог

  • хонь чоно болох — эвлэршгүй дайсан болох, муудалцах

  • хонинд орсон чоно шиг — зэрлэг хэрцгий авирлах

  • хонио чоноор мануулах — мэдсээр байж итгэлгүй хүнд юмаа найдаж орхих

  • хэвтээ хонь үргээхгүй — бусдад халгүй, номхон

  • хонины бэлчээрт хормой дор төрсөн — эгэл жирийн хүн

  • хонин сүрэгт тэмээ орох — а.олны дотор онцгойрч харагдах; б.эрдэм чадвар, хүч чадлаараа олноос цойлох

  • хонь идсэн чоно хонгилд хэвтэх — хэрэг хийгээд бие зайлах

  • хонины бэлчээрт хүрэх чадалгүй — сул, дорой

  • хонь болгох — хүний ааг омгийг дарах

  • хонин толгой өлгөж, нохойн мах худалдах — сайн нэрээр муу үйл үйлдэх

    Тэр тус худалдааны газрын хонин толгой өлгөж нохойн мах худалдах илжирсэн эзэгнэлтийн хэлбэр маягийг зүсэж зэвүүцэхдээ хилэн хорсолтой салсан байжээ (Шударга хүн).

  • хонинд орсон чоно мэт/шиг — зэрлэг хэрцгий авирлах

    Цайтын цагаан талд дайсныг гүйцээд, олон хонинд орсон чоно мэт цавчиж, нэг зуун хүнийг алав (МНТ).

  • хонины сүүл — зарцлагдах

    Бас намайг Тогтао бэхийн сартаул хонины сүүлийг дагаж явсан гэж муулан хэлж байсан атал, одоо намайг хил зант, сайн аашт анд гэх зэргээр магтах болов (МНТ).

  • хоньчны үүдэнд хоргол худалдах — нөхцөл байдалдаа тохироогүй зүйл хийх

    Ёстой тэнэг санаа гэж наадахыг чинь л хэлэх байх. Хоньчны үүдэнд хоргол зарна гэдэгтэй адилхан санагдлаа.

  • ↑ хэвтээ хонь үргээхгүй

  • Адуу арав хүрвэл унах юм олдохгүй

  • Хонь зуу хүрвэл идэх юм олдохгүй

  • Адуу арав хүртэл унаш ховор

  • Хонь хорь хүртэл алш ховор

  • Адуу гэхэд “А” үсгээр эхэлдэг

  • Хонь гэхэд “Х” үсгээр эхэлдэг

  • Адуу зуу хүрэхээр унах морь олдохгүй

  • Хонь мянга хүрэхээр идэх хонь олдохгүй

  • Мал гэвэл магнайгаа барина

  • Мах гэвэл хутгаа билүүднэ

  • Хонь гэвэл хойшоо сууна

  • Хоол гэвэл шүлсээ гоожуулна

  • Нууц нуруугаар

  • Хонь хормойгоор

  • Үхэр шиг сэжлээд байхаас

  • Хонь шиг холбоолоод бай

  • Хов туухаар

  • Хонь туу

  • Хов хот эвддэг

  • Хонь хороо нураадаг

  • Хойчийн хүүхэн

  • Хонь орохлоор

  • Хол явах гэвэл морио торд

  • Хонь маллах гэвэл хотоо торд

  • Хон хэрээ хоосон хашгирдаггүй

  • … болон өөр 47

Зүйр цэцэн үг

  • Хониноос номхон

  • Хоормогноос зөөлхөн

  • Хонь явахдаа түрүүний хонио харна

  • Хонь зуу хүрэхээр идэх юм олдохгүй

Хоршоо үг

  • хонь мал — бог мал

  • хонь ямаа — бог мал, богино хөлийн мал

Үгийн гарал

# From Proto-Mongolic *konïn, compare Buryat хонин (xonin), Kalmyk хөн (xön), Daur xonii, Dongxiang ghoni. # The Mongolic term is derived from Proto-Turkic *koń, compare Turkish koyun.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.