хорлох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдын болон өөрийн амь насыг сүйтгэх, эд хөрөнгийг нь бусниулах, хор хүргэх
- 2.Бусдын эрх ашгийг хөндөх, хохироох
- 1.Хоролхох.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хорлох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хорлоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хорлолоо |
| Өнгөрсөн цаг (-в) | хорлов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хорложээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хорлосон |
| Хэвшсэн нэр (-даг) | хорлодог |
| Холбох нөхцөл (-ж) | хорлож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хорлоод |
| Болзох нөхцөл (-вал) | хорловол |
| Хүсэх (-маар) | хорломоор |
| Захирах (-аарай) | хорлоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | хорлохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хорлон сүйтгэх — хор хүргэн үрж бүрэлгэх, эвдэн бусниулах
бусдын амийг хорлох — бусдын амийг хөнөөх
эд хөрөнгийг сүйтгэн хорлох — эд хөрөнгийг эвдлэн хор уршиг болох
хорлох хөнөөх — шилж. - хор хө-нөөл хүргэх
найз нөхдөө хорлох — найз нөхдийнхөө ажил явдалд саад учруулах, эрх ашгийг нь хөндөх
Хэлц үг
Мөргөх бухын нүд улаан
Хорлох хүний харц зэвүүн
Хорлох хүн эрэвч
Хорлогдох үйл өөрт буй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.