хорсол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дотор сэтгэлдээ агуулсан тэчьядах буюу занах сэтгэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хорсол |
|---|---|
| Харьяалахын тийн | хорслын |
| Заахын тийн | хорслыг |
| Өгөх орших тийн | хорсолд |
| Гарахын тийн | хорслоос |
| Үйлдэхийн тийн | хорслоор |
| Хамтрахын тийн | хорсолтой |
| Чиглэхийн тийн | хорсол луу |
| Олон тоо | хорслууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хорсол өвөрлөх — сэтгэл дотроо хорсол занал агуулах
хорсол төрөх — занах сэтгэл төрөх
хорсол хадгалах — өс санах, өс бодож явах
Хэлц үг
Хорсол өшөөг барьж болдог
Хойноос нь хөөвөл гүйцэж болдог
Хоршоо үг
гомдол/гомдол хорсол — хэн нэгний өөрт хийсэн муу зүйлийг санан, үзэн ядаж, гуньхран бодох нь
хорсол хилэн — тэчъяадан бодох бодол, уур бухимдал
хорсол занал — хэн нэгэнд хорсон тэчьядан өш санах явдал, зэвүүцэл дургүйцэл, үзэн ядалт
хорсол зүхэл — бусдад өш санасан сэтгэл, муу муухай үг
хорсол зэвүүцэл — тэчъяадан бодох бодол, өширхөл
атаа хорсол — мөчөөрхөн занах сэтгэл
өшөө хорсол — муу хэрэг хийсэн хүнээс хариу авах хүсэл
тэмцэл хорсол — ямар нэг үйл хэргийн төлөө тэчъяадан тэмцэх нь
омог хорсол — ихэд тэчъяадан шаралхах нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.