хорших
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хольж найруулах
- 2.Юмыг хоршуулаар хутгах, зуурах
- 1.Хамтран нийлэх, хоршоо болох
- 2.Хослох;
- 3.Хоёр үг нийлж нэг утга илтгэх.
- 1.Хор шинжтэй болох
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хорших |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хоршино |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хоршлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | хоршив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хоршжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хоршсон |
| Хэвшсэн нэр (-даг) | хоршдог |
| Холбох нөхцөл (-ж) | хоршиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хоршоод |
| Болзох нөхцөл (-вал) | хоршвол |
| Хүсэх (-маар) | хоршмоор |
| Захирах (-аарай) | хоршоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | хоршихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
таргийг сүүгээр хорших — таргийг сүүгээр шингэлэх
гурилд тос хорших — гурилд тос холих
тараг хорших — тараг хоршуулаар хутгах
хоршиж хийх — хамтарч хийх
нөхөрлөн хорших — нөхөр журмаар хамтран ажиллах
үүлүүгээр хорших — хоёр үүлүүгээр явах
хоол нь хоршиж орхих — хоол нь удаад хор болох
Зүйр цэцэн үг
Хоршвол ашиг олон
Ховловол хор олон
Хоршин нийлбэл хад чулуу ч эрдэнэ
Хамтран ханилбал хар шороо ч алт
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.