хотол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүх нийт, бүрэн төгс, нийт
- 1.амьтанХандгайн зулзага.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хотол |
|---|---|
| Харьяалахын тийн | хотлын |
| Заахын тийн | хотлыг |
| Өгөх орших тийн | хотолд |
| Гарахын тийн | хотлоос |
| Үйлдэхийн тийн | хотлоор |
| Хамтрахын тийн | хотолтой |
| Чиглэхийн тийн | хотол луу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хотол баясгалант — төгс баясгалангийн туйл
хотол баясгалант хурим — хүн маш их хурж, хамаг сайн сайхан бүхэн бүрдсэн хурим
хотол бүрэн — бүгдээрээ, бүрэн гүйцэд
хотол олон — даяар олон, нийт олон
хотол олноороо цугларах — даяар олноороо цугларах
хотол төгөлдөр — юм бүхэн бүрэн гүйцэд
хотол төгс — төгс төгөлдөр
Хэлц үг
Ходоод хагаравч тогоон дотроо
Хотол хагаравч гүрэн дотроо
Хоёр хүний явдлыг хорин хүн бүтээх
Хотол олны тусыг эрдэмт хүн илэрхийлэх
Хол замд морь сайхан
Хотол олонд бүлгэмдэл сайхан
Хорвоо гэдэг өргөн
Хотол гэдэг олон
Хотол олныг найралдуулахаас архи нэг эрхэм
Хоёр айлыг ойртуулахаас хүүхэн нэг эрхэм
Хоршоо үг
хошуу хотол — хошуу нутаг даяар
айл хотол — айл хот нийтээр, бүгдээр
гэр хотол — гэр бүл нийтээр, бүгдээрээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.