хошин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сонирхолтой, инээдэмтэй үг өгүүлэл, бүжиг тоглоомын зүйл
- 1.хошин мөөг урга. Модны үндэс, тайрдсанд ургадаг мөөг, хэд хэдэн төрөл зүйлтэй бөгөөд заримыг идэж болно, амт шидийн адил болоод цөмөө нь бяцхан нэгэн зүйлийн мөөг.
- 1.бусдыг инээлгэж хөгжөөдөг зан ааш
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хошин |
|---|---|
| Харьяалахын тийн | хошны |
| Заахын тийн | хошныг |
| Өгөх орших тийн | хошинд |
| Гарахын тийн | хошноос |
| Үйлдэхийн тийн | хошноор |
| Хамтрахын тийн | хошинтой |
| Чиглэхийн тийн | хошин руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хошин зан — алиа зан
хошин үг — алиа үг, шог үг
хошин үзэгдэл — богино хэмжээний инээдэмт жүжиг
Хэлц үг
Хошин үг танаас
Хурдан морь агтнаас
Хошин үг хоолойд
Хонх дамар ширээнд
Цэцэн үг цээжинд
Цэцэг навч ууланд
Хонх дамар ламд
Хоршоо үг
алиа хошин — а.бусдыг инээлгэж хөгжөөдөг зан ааштай; б.инээд хүргэсэн зүйл
Товчилсон үг
МХУА — Монголын Хошин Урлагийн Академи
ХУТ — Хошин Урлагийн Театр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.