хуваарь
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг хувааж салгасан хувь
- 2.Бутархай илэрхийллийн хуваагч хэсэг
- 3.Хэмжилтийн багаж дээрх хэм хэмжээг илэрхийлэх хэрчлээс зурааснууд;
- 1.Хадлан, тарианы газрын талбайн хэмжээ, нэг зуун үр буюу гучин зургаан мянган дөрвөлжин алд газар
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгschedule; timetable
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хуваарь |
|---|---|
| Харьяалахын тийн | хуваарийн |
| Заахын тийн | хуваарийг |
| Өгөх орших тийн | хуваарьд |
| Гарахын тийн | хуваариас |
| Үйлдэхийн тийн | хуваариар |
| Хамтрахын тийн | хуваарьтай |
| Чиглэхийн тийн | хуваарь руу |
| Олон тоо | хуваарьд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажлын хуваарь — ажлыг ямар хүн хүчээр, хэдий хугацаанд, хэрхэн хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн төлөвлөгөө
хичээлийн хуваарь — хэдэн цагт ямар хичээл орохыг гаргасан хүснэгт
цагийн хуваарь — а.хэдэн цагт юу хийхийг төлөвлөн зохиосон төлөвлөгөө; б.цагийн доторх минут, секундийн хувь зураас
хуваарь нэгтгэх — ижил хуваарьтай болгох
дадлагын хуваарь — дадлагын ажлын томилолт
их сургуулийн хуваарь — их сургуульд элсэх орон тоо
нэг хуваарь газар — гучин зургаан мянган алд газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.