хувцас
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний биедээ өмсч хэрэглэх эдийн ерөнхий нэр
- 2.өмсөхөд хүний биеийг хааж халхалах зүйл
- 3.хүний биедээ өмсөж хэрэглэх эдийн ерөнхий нэр
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгclothes, clothing
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хувцас |
|---|---|
| Харьяалахын тийн | хувцасны |
| Заахын тийн | хувцсыг |
| Өгөх орших тийн | хувцсанд |
| Гарахын тийн | хувцаснаас |
| Үйлдэхийн тийн | хувцсаар |
| Хамтрахын тийн | хувцастай |
| Чиглэхийн тийн | хувцас руу |
| Олон тоо | хувцаснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хувцас авах — а.хувцсаа тээж авч явах; б.хувцас худалдаж авах
хувцасны өлгүүр — а.хувцсаа дүүжлэх тусгай тавиур; б.шилж. сурсан мэдсэн зүйлээр тааруу хүн; в.шилж. маш туранхай
хувцасны шүүгээ — хувцас хийх зориулалт бүхий шүүгээ, сав
хувцас тайлах — хувцсыг биенээсээ салгах
хувцсаа тайчих — хувцсаа нэг нэгээр нь тайлах
хувцсаа хөнгөлөх — а.олон давхар хувцаснаасаа нимгэлэх; б.өвлийн зузаан хувцсаа өмсөхөө болих
ажлын хувцас — ажилд өмсөх хувцас
гадуур хувцас — гадуураа өмсөх хувцас
дүрэмт хувцас — цэрэг, эмнэлэг, дунд сургуулийн сурагчдын ажил хичээлд өмсөх ижил загварын хувцас
зуны хувцас — зуны улиралд өмсөх нимгэн хувцас
ёслолын хувцас — ёслол хүндэтгэлд өмсөх хувцас
өвлийн хувцас — өвлийн улиралд өмсөх дулаан хувцас
унтлагын хувцас — унтахдаа өмсөх нимгэн зөөлөн хувцас
хүүхдийн хувцас — хүүхэд багачуул өмсөхөд зориулж хийсэн хувцас
усны хувцас — усанд сэлэхдээ өмсөх тусгай хувцас
үндэсний хувцас — ямарваа нэгэн улс орны үндэсний онцлогийг харуулсан хувцас
цэрэг хувцас — цэрэг хүний өмсөх дүрэмт хувцас
шинэ хувцас — огт өмсөөгүй хувцас
Хэлц үг
Тариа нөөвөл үмхэхэд тус
Хувцас нөөвөл өмсөхөд тус
Хувцас биений чимэг
Эрдэм ухааны чимэг
Хувцас бурхан
Бие чөтгөр
Хувцас заамтайдаа сайхан
Хүүхэд ёстойдоо сайхан
Хувцас муут
Гурвын цаана
Хувцас хунар хуучирвал зочлох нөхөр ховор
Таних хүн олон ч сайн муу нь үлэмж
Хувцас эсгэвэл биеийнх нь хэмийг мэд
Алба авбал өвийнх нь хэмийг мэд
Хурган дээлтийг үзвэл хормойгоо залдаг ертөнц
Хувцас муутайг үзвэл хөөгөөд гардаг ертөнц
Хун галуу нуурын чимэг
Хувцас хунар биеийн чимэг
Зүйр цэцэн үг
Хувцас бурхан
Бие чөтгөр
Хувцасны сайн хуяг боловч хурим найранд өмсдөггүй
Үгийн эрхэм тангараг боловч өглөө үдэшгүй хэлдэггүй
Хоршоо үг
хувцас хунар — хүний биед өмсч хэрэглэх эдийн ерөнхий нэр
хувцас өмсгөл — хүний биед өмсгөх эд зүйл
гутал хувцас — хүний хөл болон биед өмсөх эд хэрэглэл
дээл хувцас — хувцас хунар
Товчилсон үг
ХЗЗҮ — Хувцас Захиалга, Засвар Үйлчилгээ
ХЗҮ — Хувцас Захиалгын Үйлдвэр
Үгийн гарал
From Proto-Mongolic *kubcasun, connected by Ramstedt with Korean 코위 (kowi, “dress”) and Proto-Tungusic *kup-. Compare East Yugur xobjosin, ghobcosin, Evenki куптумӣ (kuptumī, “to cover”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.