хувьсгалт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хувьсгалын үзэл санаа бүхий, хувьсгалын хөдөлгөөнд холбогдол бүхий
- 2.Хувьсгалаар тогтоогдсон, хувьсгалын үр дүнд буй болсон
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хувьсгалт |
|---|---|
| Харьяалахын тийн | хувьсгалтын |
| Заахын тийн | хувьсгалтыг |
| Өгөх орших тийн | хувьсгалтад |
| Гарахын тийн | хувьсгалтаас |
| Үйлдэхийн тийн | хувьсгалтаар |
| Хамтрахын тийн | хувьсгалттай |
| Чиглэхийн тийн | хувьсгалт руу |
| Олон тоо | хувьсгалтууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хувьсгалт дайн хуучир — түүх. - дарлагдагч анги ба үндэстнүүдийн өөрийгөө чөлөөлөхийн төлөө явуулсан шударга ёсны тэмцлийн дээд хэлбэр
хувьсгалт залуучуудын эвлэл — хуучир. - хувьсгалт үзэл санаа бүхий залуучуудын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага
хувьсгалт тэмцэл — хувьсгалын үзэл санаа бүхий тэмцэл
хувьсгалт улс — хувьсгал хийсэн улс
хувьсгалт уран зохиол — хуучир. - үгээгүй ангийн удирдлага доорх хувьсгалт үйлст үйлчлэх, үзэл санааг удирдлага болгосон уран зохиол
хувьсгалт хөдөлгөөн — хүн төрөлхтний нийгмийн хөгжил, дэвшилд түлхэц үзүүлдэг тэмцэл, үйл ажиллагаа
хувьсгалт цэрэг — хуучир. - а.хувьсгалт цэргийн ангийн харьяанд байгаа хүн; б.хувьсгалт цэргийн анги
хувьсгалт хууль ёс — хуучир. - хувьсгалын үр дүнд буй болсон хууль ёс
Товчилсон үг
АХН — Ардын Хувьсгалт Нам
АХЦ — Ардын Хувьсгалт Цэрэг
БАХН — Бениний Ардын Хувьсгалт Нам
БНАХГУ — Бүгд Найрамдах Ардын Хувьсгалт Гвиней Улс
ВХН — Вьетнамын Хувьсгалт Нам
ГХН — Гватемалын Хувьсгалт Нам
ДМАХН — Дотоод Монголын Ардын Хувьсгалт Нам
ДХН — Доминиканы Хувьсгалт Нам
ИХА — Ирландын Хувьсгалт Арми
КАХН — Кампучийн Ардын Хувьсгалт Нам
ЛАХЗЭ — Лаосын Ардын Хувьсгалт Залуучуудын Эвлэл
ЛАХН — Лаосын Ардын Хувьсгалт Нам
ЛХЗЭ — Лаосын Хувьсгалт Залуучуудын Эвлэл
ЛХХ — Либерал Хувьсгалт Хөдөлгөөн
МАХА — Монгол Ардын Хувьсгалт Арми
МАХН — Монгол Ардын Хувьсгалт Нам
МАХНТХ — Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо
МАХНТХУТТ — Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс Төрийн Товчоо
МАХНТХХЭГ — Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Хэрэг Эрхлэх Газар
МАХЦ — Монгол Ардын Хувьсгалт Цэрэг
МХЗ — Монголын Хувьсгалт Залуучууд
МХЗХ — Монголын Хувьсгалт Зохиолчдын Холбоо
МХЗЭ — Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл
МХЗЭТХ — Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хороо
МХТАЗ — Монголын Хувьсгалт Тэмцлийн Ахмад Зүтгэлтэн
МХТАЗХ — Монголын Хувьсгалт Тэмцлийн Ахмад Зүтгэлтний Хороо
МХУЗХ — Монголын Хувьсгалт Утга Зохиолчдын Холбоо
ӨМАХН — Өвөр Монголын Ардын Хувьсгалт Нам
ҮХХ — Үндэсний Хувьсгалт Хөдөлгөөн
ХАФ — Хувьсгалт Ардчилсан Фронт
ХДЗ — Хувьсгалт Дээд Зөвлөл
ХЗ — Хувьсгалт Залуучууд
ХЗЭ — Хувьсгалт Залуучуудын Эвлэл
ХТАЗ — Хувьсгалт Тэмцлийн Ахмад Зүтгэлтэн
ХТАЗХ — Хувьсгалт Тэмцлийн Ахмад Зүтгэлтний Хороо
ХТЗГ — Хувьсгалт Түр Засгийн Газар
ХЦЗ — Хувьсгалт Цэргийн Зөвлөл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.