хулгайч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанЯваг шар шувуу.
- 1.Хулгай хийдэг хүн, амьтан
- 2.Хулгайлахдаа дадамгай
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгthief
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хулгайч |
|---|---|
| Харьяалахын тийн | хулгайчийн |
| Заахын тийн | хулгайчийг |
| Өгөх орших тийн | хулгайчид |
| Гарахын тийн | хулгайчаас |
| Үйлдэхийн тийн | хулгайчаар |
| Хамтрахын тийн | хулгайчтай |
| Чиглэхийн тийн | хулгайч руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бусдын юмыг хулгуун завшигч
хулгайч нохой — хулгай хийх зантай нохой
Хэлц үг
Гахай тэнгэрийн царай хардаггүй
Хулгайч хүний нүүр хардаггүй
Мэхчин муна иддэг
Хулгайч сур иддэг
Харуулч хөрөнгө сахидаг
Хулгайч харуулыг сахидаг
Ховч хүн айл эвдэнэ
Хулгайч нохой гэр эвдэнэ
Хулгайч хүн гэр эвдэнэ
Ховч хүний хошуу хүйтэн
Хулгайч хүний нүд хүйтэн
Хоточ нохой сүрэг манана
Хулгайч хүн зам манана
Худалч хүн ам алдаач
Хулгайч хүн газар гээгээч
Худалч хүн амлах дуртай
Хулгайч хүн болгоох дуртай
Худалч хүн инээж ирдэг
Хулгайч хүн шарваганаж ирдэг
Худалч хүн нүүр харах
Хулгайч хүн газар харах
Худалч хүнд нөхөр ширүүн
Хулгайч хүнд цааз ширүүн
Худалч хүний үг нь эвтэй
Хулгайч хүний хуруу нь дэмтэй
Худалч хүний хэл урт
Хулгайч хүний гар урт
Хударга нь хул алт боловч
Хулгайч гэх нэр нь дарагдаагүй
Хуйхар хүн залиар
Хулгайч хүн шөнөөр
Хужиртай усаар нүүрээ бүү угаа
Хулгайч хүнтэй бүү нөхөрлө
Хулгайч баривал бузартай нь (хусамтай нь)
Хуялч баривал эртэй нь
Хулгайч нохой дуугүйгээр
Зулгуйч хүн цуугүйгээр
Хулгайч нохой хуцаж ирдэг
Хулгайч нохой хуцахаараа
Хуйхар хүүхэн инээхээрээ
- … болон өөр 53
Зүйр цэцэн үг
Хулгайч I амьт. Яваг шар шувуу
Амьтан: бусдын юмыг хулгуун завшигч: хуурсаар хуурсаар худалч
Хумсалсаар хуйлгайч
Хулгайч хүний сэтгэл тогдоггүй
Худалч хүний хошуу тогтдоггүй
Хулгайчийн муу хаяагаа хадардаг
Худалчийн муу эхнэрээ малладаг
Үгийн гарал
хулгай (xulgaj, “theft, thief”) + -ч (-č), compare East Yugur xulaghaici, Mangghuer khuerghaiqi.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.