Үндсэн хэсэг рүү шилжих

хумс

нэр үг/xʊms/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠢᠮᠤᠰᠤ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    биезүй. Хүн, амьтны хөл гарын хурууны үзүүр дэх эвэрлэг хатуу хавтгай зүйл
  2. 2.
    шилжсэн утгаБууны сумыг, сумны хэвтэшнээс татан гаргадаг хумс мэт төмөр гох;
  3. 3.
    шилжсэн утгаСаримсагны нэг бөндгөр хэсэг.

Англи утга

  • нэр үгnails; claws, talons; clove (of garlic); trigger; a hook-like terminal form of Mongol script ᠢ (i)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхумс
Харьяалахын тийнхумсны
Заахын тийнхумсыг
Өгөх орших тийнхумсанд
Гарахын тийнхумснаас
Үйлдэхийн тийнхумсаар
Хамтрахын тийнхумстай
Чиглэхийн тийнхумс руу
Олон тоохумснууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хумс мөөгөнцөртөх — хумсны завсар, үзүүрээс эхэлж нийтдээ өвчилдөг хумсны халдварт өвчин

  • хумс нээх — гэмтсэн хумс аажмаар ургаж, гэмтсэн хэсгээ туух, түрэх

  • хумсны будаг — хумс будах, өнгөлөх зүйл

  • хумсны гөгий — хумсны зэтэрт халдвар орсноос хумсны угийг тойрон идээлэх үрэвсэл

  • хумсны зэт — хүний гар хөлийн хумсны угийн арьсан нугалаас

  • хумсны зэтэр — хумсны зэт

  • хумсны зээг — хумсны зэт

  • хумсны толь — хумсны гялгар гадаргуу

  • хумсны уг — хумсны, хурууны үзүүрийн булчинтай залгалдаж байгаа хэсэг

  • хумсны хайч — хумс авах хавчуур иртэй хэрэгсэл

  • хумсаа авах — хумсны үзүүрээс тайрах

  • хумсаа ургуулах — хумсаа урт болгох

  • хумсан хээ — хумс хэлбэртэй хээ угалз

  • хумсан будаг цэцэг — урга. - цэцэрлэг болон өрөө тасалгаанд тарьдаг нэг наст өвслөг ургамал,

  • эмгэн хумс — амьт. - хэвэл хөлт, зөөлөн биетний ангид багтах амьтан, төрөл зүйл олон

  • бууны хөлний хумс хугарах — цахиур бууны хөлний үзүүрт угласан төмөр шор хугарах

Хэлц үг

  • хуруу хумсаа малтах — а.хурууныхаа хумсан доторх хирийг ухах; б.шилж. хүчээ шавхан ажиллах, шаргуу хөдөлмөрлөх

  • хумс хуруутай шилж — хулгай хийх зантай

  • хумсаа нуух — а.муу санах, амиа бодох; б.үйлдсэн гэмээ далдлах

  • хумсан төдий — өчүүхэн төдий, тун бага

  • хумсын чинээ — хумсан төдий, өчүүхэн бага

  • хумсны толион чинээ — хумсны толио мэт хэмжээтэй

  • хумс нь хатсан — харамч хариг

    Хумс нь хатсан эмгэнээс тагш цай ч олж ууна гэдэг хэцүү.

  • хумс хуруутай — бага сага юм хулгайлдаг зантай

    Толины өмнө өрөөстэй будаг шунхнаас алга болоод байсан. Эдний охидыг хумс хуруутайг хэн мэдэх билээ дээ.

  • хумсан төдий/чинээ — өчүүхэн төдий, тун бага

    Энэ чинь шинжлэх ухаанд хумсын төдий ч нэмэр болохгүй ердөө! гэв (Ш.Гаадамба, Элбэг дээл).

    Хүүгийнхээ үлдээсэн цайнаас хумсын төдийг эмтлэн цай хийхээр тулга тогоогоо угсрав (С.Дашдооров, Өндөр эжий).

    Хүү минь би хумсын чинээ ч тустай юм хийгээгүй (Л.Түдэв, Уулын үер).

    Нэг хэсэг гүйж амьсгаадахдаа мөнөөхөн зай завсаргүй цэнхэртэх яргуй дээр унаж тэнгэр ширтэн хэвтэхэд хумсын чинээхэн үүлгүй тэнгэрийн доор яргуй дэлгэрсэн газар дэлхий дээр муу муухай бүхэн нэгмөсөн арчигдан арилсан мэт санагдана (С.Эрдэнэ, Ихэр толгодын дунд).

    Чамд буруу байхгүй шүү. Хумсын чинээхэн ч буруу байхгүй шүү. Хүмүүс чиний хүслийг боож чадалгүй энэ хүнд хар машины жолооч болгосон (С.Эрдэнэ, Төмөр Чулуу хоёр).

  • ↑ хуруу хумсаа малтах

Зүйр цэцэн үг

  • Хумсаан нуусан дайсан аюултай

  • Худлаа хэлсэн хүн осолтой

Хоршоо үг

  • хумс савар — хурц хумстай хөл хуруу

  • хуруу хумс — гар хөлийн сарвуу, түүнд ургасан эвэрлэг хатуу зүйл

Үгийн гарал

From Proto-Mongolic *kïmusun, compare Buryat хюмһан (xjumhan), Kalmyk хумсн (xumsn), Dongxiang ghimusun (“nail, hoof”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.