хун
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Галууныхан овогт ордог томовтор, бүх бие нь цагаан, хошуу нь шар, хар, хөл ба сүүл охор, хөлдөө сарьстай, биеийн урт нь нэг зуун наян нэгэн сантиметр хүрдэг, хүнд нь арван гурван килограмм, урт хүзүүтэй, усанд шумбадаггүй, усны эрэг орчим газраар үүрлэн орших, ургамал болон шавж идэштэй, үзэсгэлэнтэй сайхан шувуу
- 2.шилжсэн утгаЯмар ч хольцоогүй цагаан өнгө зүс, дун цагаан
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгswan
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хун |
|---|---|
| Харьяалахын тийн | хунгийн |
| Заахын тийн | хунг |
| Өгөх орших тийн | хунд |
| Гарахын тийн | хунгаас |
| Үйлдэхийн тийн | хунгаар |
| Хамтрахын тийн | хунтай |
| Чиглэхийн тийн | хун руу |
| Олон тоо | хунгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хун хорс — урга. - иш нь шулуун, буталж ургадаг, цуварсан навчтай, юүлүүр хэлбэрт бор цэцэг бүхий, хонгорцогт жимс ургадаг, хортой, эмнэлэгт хэрэглэдэг олон наст өвс
хун цэцэг — урга. - иш нь шулуун, хааяа зэллэж ургана, өндөглөжин навчтай, цэцэг нь юүлүүр хэлбэртэй, цагаан, улаан, хөх зэрэг өнгөтэй, хонгорцогт жимс нь өндөглөжин, олон үртэй, нэг болон олон наст өвс
хун цагаан — цав цагаан, дун цагаан өнгө
хун цагаан хурга — дун цагаан зүсмийн хурга
Хэлц үг
Гүү догшин боловч унагаа өшиглөдөггүй
Хун догшин боловч өндгөө хэмхэлдэггүй
Дэмч шаазгай
Хун барьдаг
Худгийн доторх лаг мэлхий
Хун галууны маханд дурлана
Хун тоодог талдаа явна
Хулан хүү ажилдаа явна
Хун цэн шиг хошуугаа нийлүүлж
Хувин домбо шиг бөөрөө нийлүүлэх
Хун цэнгийн дэгдээхэй өд сөд нь гүйцэхлээр
Гурван далайг гатална
Хулан тахийн унага хумс туурай нь хатахлаар
Гурван говийг туулна
Хун галуу нуурын чимэг
Хувцас хунар биеийн чимэг
Хүн үрийн төлөө үхдэг
Хун (хонь) сүүлний төлөө үхдэг
Хун хэдий догшин боловч өндгөө хагалдаггүй
Цэн шувуу ирж цаст уул гэсэх
Хун галуу ирж хур ус гэсэх
Зүйр цэцэн үг
Хунгийн зулзага мэт бүү хуйвалз
Худалч хүний үгэнд бүү урагд
Хун хэдий догшин боловч өндөгөө хагалдаггүй
Хоршоо үг
хун галуу — хун, галуу болон бусад шувуу
Үгийн гарал
From Proto-Mongolic *kun (“white swan”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.