хурд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Алив үйл хөдөлгөөний түргэний хэм
- 2.Юмны явж өнгөрсөн замыг цагийн нэгжтэй харьцуулсан харьцаа
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хурд |
|---|---|
| Харьяалахын тийн | хурдны |
| Заахын тийн | хурдыг |
| Өгөх орших тийн | хурдад |
| Гарахын тийн | хурднаас |
| Үйлдэхийн тийн | хурдаар |
| Хамтрахын тийн | хурдтай |
| Чиглэхийн тийн | хурд руу |
| Олон тоо | хурднууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хурд сайтай — хурд ихтэй, маш хурдан
хурдтай айл — уралдааны хурдан морьтой айл
хурдны морь — хурдан морь, уралддаг морь
хар хурдаараа — байдаг чадлаараа гүйх
хурд заагуур — тээврийн машины хөдөлгөөний хурдыг заадаг багаж
хурд хэмжүүр — хурд хэмжих багаж
хурд үүсгүүр — машин механизмын голны эргэлтийн давтамж, хурдатгал хэмжихэд хэрэглэдэг цахилгаан үүсгүүр
хурд авах — хурдтай болох, хурдаа нэмэх
хурд нэмэх — хурдны хэмжээг нь ихэсгэх
хурд хасах — хурдны хэмжээг нь багасгах
хурдаа саах — хурдаа хасах, багасгах
дууны хурд — физик. - хатуу бие, шингэн, хийн зүйлд дууны долгионы тархах хурд
гэрлийн хурд — физик. - янз бүрийн орчинд цахилгаан соронзон долгионы тархах хурд
Хэлц үг
Хурд дээр нь тат
Хурц дээр нь нийл
Хурд хэн ч нордог
Хуримд хэн ч очдог
Зүйр цэцэн үг
Хурд дээр нь тат
Хурц дээр нь нийл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.