хусуур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хусах багаж хэрэгсэл
- 2.Морь малын хөлсийг арилгах эвэр, хулс зэргээр хийсэн хутга мэт хэлбэртэй юм
- 3.Сав суулганд хийсэн, үр тариа зэрэг үйрмэг зүйлийг яндах, дүүргэн тэгшлэхэд хэрэглэдэг нарийн хавтгай мод
- 4.шилжсэн утгаБусдыг мөлжимтгий, хонжооч зан
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хусуур |
|---|---|
| Харьяалахын тийн | хусуурын |
| Заахын тийн | хусуурыг |
| Өгөх орших тийн | хусуурд |
| Гарахын тийн | хусуураас |
| Үйлдэхийн тийн | хусуураар |
| Хамтрахын тийн | хусууртай |
| Чиглэхийн тийн | хусуур луу |
| Олон тоо | хусуурууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тогооны хусуур — тогоо хусах хэрэгсэл
зандан хусуур — зандан модоор хийсэн морины хөлс арилгах зүйл
морины хусуур — хоёр талдаа мөлгөр иртэй, морины хөлс арилгах, хавтгай нимгэн хэрэглэл
будаа тарианы хусуур — саванд дүүргэсэн будаа тариаг тэгшлэх, нарийн хавтгай мод
хусуур хэл — нялцгай биетний амны хөндий дэх нарийн араа бүхий тууз хэлбэрт эрхтэн
хусуур хүн — бусдыг хонжих, мөлжих зантай хүн
Хоршоо үг
хусуур сойз — морь малын хөлсийг хусах, юмны хог тоосыг цэвэрлэх хэрэгсэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.