хуулах
Тайлбар
- 1.Ан гөрөө, мал адгуусны арьс, өвс ургамлын хальс зэргийг өвчих, татаж салгах
- 2.Аливаа юмны бүтээлэг, бүрхүүл зэргийг сөхөх, салгаж авах
- 1.Ном бичиг зэргийг сийрүүлэн буулгаж бичих, зурах
- 2.Юмыг дуурайлгаж хийх
Ойролцоо үг
Нийлмэл үг
арьсыг нь хуулах — а.мал адгуусны арьсыг нь өвчиж авах; б.шилж. зодох жанчих
модны холтос хуулах — модны холтсыг салгаж авах
хальсыг нь хуулах — хальснаас нь салгах
дээлийн өнгө хуулах — дээлийн өнгийг салгаж авах
хөрс хуулах — газрын хөрсний өнгөн хэсгийг авах
хучлага хуулах — юмны хучлагыг хуу татах, авах
хуулан бичих — а.сийрүүлэн буулгах; б.шилж. будаа идэх, хүний бичсэнийг нууцаар бичих
хуулж хувилах — яг адилхан бичих
бичиг хуулах — бичигт ямар нэг засвар хийхгүйгээр байгаа хэвээр нь сийрүүлэн бичих
данс хуулах — данс дахин бичих
зураг хуулах — зураг харж зурах
хуулж зурах — дуурайлгаж зурах
Хэлц үг
багийг нь хуулах — үнэн дүрийг нь илчлэх, далд санааг санааг нь илчлэх
↑арьсыг нь хуулах
↑ багийг нь хуулах
Хоршоо үг
хуулах шаалах — оёсон наасан зэрэг зүйлийг ховх татах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.