Үндсэн хэсэг рүү шилжих

хууль

нэр үг/xʊːɮʲ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠠᠤᠯᠢ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Зүй тогтоолоор илэрч гарах жинхэнэ үнэн байдлын аливаа үзэгдлүүдийн хоорондын холбоо ба харьцах зүй тогтол, жам ёс
  2. 2.
    Засаг төрийн дээд эрхийг барих байгууллагааас улсын хэмжээгээр бүх нийтийг заавал дагаж мөрдүүлэхээр баталсан албан ёсны дүрэм, журам
  3. 3.
    Нийтээр заавал дагаж журамлах ёстой гэж үзсэн зүйл
  4. 4.
    Сургамж баримтлал болгон хэлэх үлгэр, үг харьцуулал.

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгlaw (both legal and scientific); custom, observance

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхууль
Харьяалахын тийнхуулийн
Заахын тийнхуулийг
Өгөх орших тийнхуульд
Гарахын тийнхуулиас
Үйлдэхийн тийнхуулиар
Хамтрахын тийнхуультай
Чиглэхийн тийнхууль руу
Олон тоохуульд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • байгалийн хууль — байгалийн аливаа үзэгдлүүдийн холбоо харилцаа, зүй тогтол

  • нийгмийн хөгжлийн хууль — нийгмийн хөгжлийн зүй тогтол

  • сэтгэхүйн хууль — сэтгэхүйн дотоод зүй тогтол

  • хууль бус — хууль зөрчсөн, хуулиас ангид

  • хууль бус этгээд — хууль цаазыг зөрчсөн хүн

  • хууль бусаар агнах — а.ан амьтныг хориотой хугацаанд нь агнах; б.агнахыг хориглосон ан амьтныг агнах

  • хууль боловсруулах — хуулийг найруулан зохиох, нягтлан үзэх, бэлтгэх

  • хууль гаргах — аливаа хуулийг тогтоон батлах

  • хууль зүйн зөвлөгөө — иргэд, хуулийн этгээдэд эрх зүйн асуудлаар өгөх мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа

  • хууль ёсоор — хуулийн дагуу

  • хууль санаачлах — зохих журмын дагуу, хуулийн төсөл боловсруулж, төрийн эрх барих дээд байгууллагад оруулж, хэлэлцүүлэх эрх, хууль ёсны боломж

  • хууль сахигч — хууль ёс биелүүлж бий эсэхийг хянагч, прокурор

  • хууль сахих — хууль ёсыг дагаж мөрдөх

  • хууль тогтоох — төр, засгийн дээд байгууллагаас хууль батлан гаргаж мөрдүүлэх

  • хууль хамгаалагч — прокурор

  • хуулиар аваачих — тогтсон хууль цаазаар таслан шийтгэх

  • хуулиар засах — төрийн бодлого явуулахдаа аливаа явдалд нарийн тодорхой хууль тогтоож, тэр хуулийн ёсоор шийдвэрлэх

  • хуулиар захирах — хуулийн дагуу захиран шийтгэх

  • хуулиар хамгаалах — хуульд заасны дагуу хамгаалах

  • хуулиар шийтгэх — хуулийн дагуу шийтгах

  • хуулийн байгууллага — хууль цаазыг хэрэгжүүлэх үүрэг бүхий албан газар

  • хуулийн бичиг — иргэний хуулийн бичиг, эрүүгийн хуулийн бичиг гэх мэтийн тухайн хэрэгцээнд тохируулан эмхтгэсэн ба нэмэлт өөрчлөлт оруулсан ямар нэгэн хууль

  • хуулийн зөвлөгч — хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх албан байгууллагын хууль зүйн үйлчилгээ хариуцсан мэргэжлийн албан хаагч

  • хуулийн нас — хуулийн эрх эдлэх, эдлүүлэхээр зааж тогтоосон нас

  • хуулийн танхим — хэрэг заргыг шүүн таслах газар

  • хуулийн хариуцлага — хуулийн өмнө хүлээвэл зохих хариуцлага

  • хуулийн эмнэлэг — хуулийн холбогдолтой асуудлыг шийдвэрлэх анагаах ухааны нэг салбар

  • хуулийн эмч — эрүүгийн хэргийг хуулийн талаар шийдвэрлэдэг эрх бүхий эмч

  • иргэний хууль — ард иргэдийн хоорондын эрх үүрэг, харьцаа, хариуцлага учир холбогдлыг тодорхойлсон дагаж шийтгүүлэх хууль

  • Монголын хууль цаазын сурвалж бичгүүд — 1206 онд Их хурилдайгаар баталсан Чингисийн “Их засаг” хууль, Хувилай сэцэн хааны “Арван буянт номын цагаан түүх”, 1540-1586 оны “Алтан хааны цааз бичиг”, 1640 онд Халх Ойрадын хаадын чуулганаар баталсан “Монгол-Ойрадын хууль”, 1709-1796 оны “Халх журам” гэх мэт

  • Үндсэн хууль — аливаа улсын гол тулгуур хууль

  • төрийн хууль — улсын хууль

  • төрийн хэлний хууль — хэлний талаар, төр засгаас баримтлах бодлогын тухай хууль

  • хөдөлмөрийн хууль — ажилчин албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, үүргийн тухай хууль

  • эрүүгийн хууль — шийтгэвэл зохих гэмт хэргүүдийг тодорхойлон, хэрэгтэн этгээдүүдэд оноох ял шийтгэл заасан хууль

  • хууль цаазач — хуулийн мэргэжилтэн

  • хууль цаазын газар — хуучир. - хууль, шүүх байгууллага

  • хууль цаазын ухаан — ш.у. - засаг төр, шүүх цаазыг судалдаг шинжлэх ухаан

  • улсын төлөвлөгөө бол хууль — улсын төлөвлөгөө бол заавал биелүүлэх ёстой зүйл

Хэлц үг

  • монголын хууль гурав хоног — дүрэм журмаа барьдаггүй, биелүүлдэггүй

  • Хорт идээнд дурлаж биеэ битгий бар

  • Хууль бусаар явж хүнээ битгий бар

  • Хутга үзүүртээ хурц

  • Хууль хязгаартаа хурц

  • Хууль дэвтэрт заасныг сур

  • Хуучдын үгнээс сургаалыг ав

  • Хууль дээгүүр

  • хуудуу доогуур

  • Цааз дээгүүр

  • хээл доогуур

  • Хайч доогуур

  • Хууль журганы хол нь

  • Хуурай түлээний ойр нь

  • Хууль мэдэхгүй хүн эцгийг нь эргүүлдэг

  • Хуур чадахгүй хүн чихийг нь мушгидаг

  • Хууль нь гууль болж

  • Цааз нь цаас болох

  • Хууль үгүй гуч хоног

  • Цааз үгүй цагаан сар

  • Хууль үгүй хүн алья гэвэл эм барь

  • Хууль үгүй худал хэлье гэвэл төлгө үз

  • Хууль уран

  • Сургаал цэцэн

  • Хуур мэдэхгүй бол чихийг нь битгий мушгиарай

  • Хууль мэдэхгүй бол хэрэг битгий шүүгээрэй

  • Хуур мэдэхгүй хүн хулхийг нь мушгина

  • Хууль мэдэхгүй хүн эцгийг нь дурдана

  • Хуур мэдэхгүй хүн чихийг нь мушгимтгай

  • Хууль мэдэхгүй хүн хүнийг тархидамтгай

  • Хууль мэдэхгүй хүн хүнийг шалгамтгай

  • Хуучин мэдэхгүй хүн хөлгийг мушгих

  • Хууль мэдэхгүй хүн эцгийг дурдах

  • Хууль доогуур

Зүйр цэцэн үг

  • Хууль гууль болж

  • Цааз нь цаас болох

  • Хуулийг хуураад барахгүй

  • Хурыг зөөгөөд барахгүй

  • Хууль мэдэхгүй бол хэрэг битгий шүү

  • Хуулинд цэцэн нь дээр

  • Хатанд тэнэг нь дээр

Хоршоо үг

  • хууль дүрэм — хууль, тогтоол зэргийн ерөнхий нэр, албан ёсоор баталж хуульчилсан журам

  • хууль дэглэм — нийтээр дагаж мөрдөх журам ёс

  • хууль зарлал — төрийн эрхэт байгууллагаас нийтэлсэн хууль цааз ба заавар зарлиг зэргийн ерөнхий нэр

  • хууль ёс — төрийн хууль, түүнд үндэслэн гаргасан эрх зүйн актыг нэг мөр сахин биелүүлэх ажиллагаа

  • хууль зүй — хууль ёс

  • тогтоол/хууль тогтоомж — тухайн орны хууль тогтоох байгууллагаас батлан гаргасан, эрх зүйн баримт бичгүүдийн цогц

  • хууль цааз — а.тогтсон дүрэм журам; б.оноосон ял

Товчилсон үг

  • ОНХЗЗӨГ — Олон Нийтийн Хууль Зүйн Зөвлөгөө Өгөх Газар

  • ХЗБГ — Хууль Зүйн Бодлогын Газар

  • ХЗБХ — Хууль Зүйн Байнгын Хороо

  • ХЗДС — Хууль Зүйн Дээд Сургууль

  • ХЗДХ — Хууль Зүй, Дотоод Хэрэг

  • ХЗДХЯ — Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам

  • ХЗЗӨГ — Хууль Зүйн Зөвлөгөө Өгөх Газар

  • ХЗЗӨТ — Хууль Зүйн Зөвлөгөө Өгөх Төв

  • ХЗС — Хууль Зүйн Сургууль

  • ХЗҮТ — Хууль Зүйн Үндэсний Төв

  • ХЗФ — Хууль Зүйн Факультет

  • ХЗШУ — Хууль Зүйн Шинжлэх Ухаан

  • ХЗЯ — Хууль Зүйн Яам

  • ХЦДС — Хууль Цаазны Дунд Сургууль

  • ХЭЗДС — Хууль, Эрх Зүйн Дээд Сургууль

Үгийн гарал

From Proto-Mongolic *kaxulï, thought to derive from Chinese 法律 (fǎlǜ) compare Daur kooly.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.