хуян
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.анагаах. Хүн, амьтны үе мөчний завсрын ус мэт зүйл ихэссэнээс болж үүдэх өвчин
- 2.Цагаан судлын өвчин.
- 1.Амьтны богино хавирганд байдаг салдар судас мэт зүйл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хуян |
|---|---|
| Харьяалахын тийн | хуянгийн |
| Заахын тийн | хуянг |
| Өгөх орших тийн | хуянд |
| Гарахын тийн | хуянгаас |
| Үйлдэхийн тийн | хуянгаар |
| Хамтрахын тийн | хуянтай |
| Чиглэхийн тийн | хуян руу |
| Олон тоо | хуянгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хуян нухах — а.хуян өвчинтэй хүний хуянтсан газрыг нь илэх; б.маш алгуур аажим явах
хуян тарах — хүзүү сээр, дал мөр зэргийн хуянтсан хэсгийг хүчтэй барих, нухах
хуян тогтох — хуян өвчин архаг болж суух
хуян хөдлөх — архаг хуян дахих
хуян хөөрөх — хүзүү сээр, дал мөрний хуян нь хөдөлж хөшиж өвдөх
хуян хэрэх/хуянд баригдах — хуян өвчтэй болох
хааны хуян — амьтны хаа гуянд байдаг судас, салдар мэт зүйл
Хэлц үг
газрын хуян нухах — унаа морьтой удаан явах, гэлдрэх
Хоршоо үг
шар ус — амьтны үе мөчний завсар байдаг шингэн ба мөнхүү шингэн ихдэх өвчин
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.