хэвтэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны хажуу хавиргаар болон ар өврөөрөө хажуулан орших
- 2.Мал амьтны дөрвөн хөлөөрөө бохирч амрах
- 3.шилжсэн утгаНавтгар намхан болох
- 4.шилжсэн утгаХүндээр өвчлөх
- 5.шилжсэн утгаЮм газарт хөсөр унасан байх
- 6.шилжсэн утгаТусгүй, дэмий
Англи утга
- үйл үгto lie (to be in a horizontal position); to lie down
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хэвтэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хэвтэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хэвтлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | хэвтэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хэвтжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хэвтсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | хэвтдэг |
| Холбох нөхцөл (-ж) | хэвтэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хэвтээд |
| Болзох нөхцөл (-вал) | хэвтвэл |
| Хүсэх (-маар) | хэвтмээр |
| Захирах (-аарай) | хэвтээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хэвтэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
амрахаар хэвтэх — унтахад бэлтгэх, хажуулах
бүхлээрээ хэвтэх — хувцсаа тайлалгүй хэвтэх
гулдайн хэвтэх — уруугаа харан хөдөлгөөнгүй хэвтэх
гэдэргээ харж хэвтэх — ар нуруугаа доош харуулан хэвтэх
дэмий хэвтэх — ажил хөдөлмөр хийхгүй байх
сүүжээ цоортол хэвтэх — маш удаан хэвтэх
сэрүүн хэвтэх — унтахгүй хэвтэх
тарайж хэвтэх — хөл гараа дэлгэн хэвтэх
хэвтэж буудах — элгээрээ харж хэвтээ байдлаар буудах
хонь хотондоо хэвтэх — хонь хотон дотроо дөрвөн хөлөө бохирч амрах
гэр хэвтэх — гэр доош суух, навтгар болох
майхан хэвтэх — майхан навтгар болох
гэртээ хэвтэх — хүндээр өвчилж, гэрээсээ гарахгүй болох
өвч-тэй хэвтэх — өвчиндөө шаналан хэвтэх
эмнэлэгт хэвтэх — өвчний учир эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх
хэцийн хэвтэх — хажуулдан байх, орших
дээл хувцас энд тэнд хэвтэх — хувцас хунар замбараагүй, ундуй сундуй байх
гайгүй ч хэвтэнэ — яриа. - яамай байна
хол хэвтэнэ — яриа. - чадахгүй, дэмий байлгүй
Хэлц үг
хэвтээ хонь үргээхгүй — бусдад халгүй, номхон томоотой
Зүйр цэцэн үг
Хэвтэж байсан мэргэнээс
Хэсч явсан тэнэг дээр
Хэвтсэн хонь босгож чадахгүй
Хэрчсэн мах идэж чадахгүй
Хэвтсэн хүн хээл алдах
Явсан хүн яс зуух
Хэдэр хүн хээр хэвтэх
Хэдрэгний мод гадаа хэвтэх
Хоршоо үг
хэвтэх унтах — хүн, амьтан амрахаар хажуулах
Үгийн гарал
From Proto-Mongolic *kebte-, compare East Yugur gebte.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.