хэлтрэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хатуу юмны ам амсар, зах сэжүүрээс бага зэрэг эмтрэх, сэлтэрч хагарч унах
- 1.Аюул зовлон, ял зэргээс зайлж гарах, мултрах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хэлтрэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хэлтрэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | хэлтрэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хэлтрээд |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | хэлтрээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хэлтрэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шаазангийн амсар хэлтрэх — шаазангийн амсар эмтрэх
амь хэлтрэх — а.аюул хөнөөлөөс амь мэнд ангижрах; б.алах ялаас өршөөгдөх
аюулаас хэлтрэх — аюулаас мултрах
торгууль татвараас хэлтрэх — торгууль татвараас чөлөөлөх
ял хэлтрэх — ял шийтгэлээс мултрах, өршөөгдөх
Хоршоо үг
хэлтрэх сэлтрэх — хатуу зүйлээс бяцхан өмрөх цөмрөх
элтрэх хэлтрэх — эмтрэх сэлтрэх
эмтрэх хэлтрэх — өмрөх, сэлтэрч унах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.