хэлхээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны нүх сүв, сэнж зэргээр холхэн холбосон утас, дээс зэрэг холбоос
- 2.шилжсэн утгаХарьцаа холбоо, холбогдол
- 3.шилжсэн утгаХэрэг үйлийн чухал хураангуй, түүний холбогдол
- 4.шилжсэн утгаАвцалдаа уялдаа
- 5.Юмны заалт, жагсаалт
- 6.Цахилгаан гүйдлийн доторх нэгэн битүү зам.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хэлхээ |
|---|---|
| Харьяалахын тийн | хэлхээний |
| Заахын тийн | хэлхээг |
| Өгөх орших тийн | хэлхээд |
| Гарахын тийн | хэлхээнээс |
| Үйлдэхийн тийн | хэлхээгээр |
| Хамтрахын тийн | хэлхээтэй |
| Чиглэхийн тийн | хэлхээ рүү |
| Олон тоо | хэлхээнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэлхээ тооно — хатгуур тооно шиг унь нь тоононы хорлоос салдаггүй буюу тоононы хуруунд унийг хэлхсэн тооно
хэлхээ яс — биезүй. - хүн, амьтны дотно гаднах хатуу нэхдэс, араг яс
цэцгийн хэлхээ — цэцэгсийг хэлхсэн гоёл
ураг төрлийн хэлхээ — садан төрлийн холбоо
эр эмийн хэлхээ — нөхөр эхнэрийн хоорондын харьцаа холбоо
хэлхээ тасрах — а.харьцаа, сүлбээ алдрах; б.цахилгаан хэлхээ тасраад, цахилгаан гүйдэл гүйхээ болих
хэрэг явдлын хэлхээ — хэрэг явдлын учир зүйн уялдаа холбоо
хэлхээ сайтай — холбоо уялдаа сайтай
нэрсийн хэлхээ — нэрсийн жагсаалт
үгсийн хэлхээ — үгийн жагсаалт
Хэлц үг
хэлхээ яс болох — ихэд эцэж турах
Хоршоо үг
хэлхээ холбоо — ямар нэгэн юмны харьцаа хамаарал, сүлбээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.