хэншүү
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мах тосны зүйлийг шарах, үслэг зүйлийг хуйхлах, түлснээс гарах үнэр, хярвас
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хэншүү |
|---|---|
| Харьяалахын тийн | хэншүүний |
| Заахын тийн | хэншүүг |
| Өгөх орших тийн | хэншүүнд |
| Гарахын тийн | хэншүүнээс |
| Үйлдэхийн тийн | хэншүүгээр |
| Хамтрахын тийн | хэншүүтэй |
| Чиглэхийн тийн | хэншүү рүү |
| Олон тоо | хэншүүнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэншүү үнэртэх — хуйхалсан, түлсэн юмны үнэр гарах
хэншүү тавих — хэншүү гаргах
дайны хэншүү — а.дарийн утаа; б.шилж. дайны хор уршиг
Хэлц үг
Хэрэг татдагаас луйварчин хэцүү
Хэншүү иддэгээс лам хэцүү
Хэрээ тонших зовлогогүй
Хэншүү гарах нүнжиггүй
Хээл идсэн ноён хэцүү
Хэншүү идсэн нохой хэцүү
Хээл идсэнээс ноён хэцүү
Хэншүү идсэнээс лам хэцүү
Хээл идэж ноён баясна
Хэншүү идэж лам баярлана
Хоршоо үг
хэншүү хярвас — мах, тос, арьс ноосны шарсан, шатсан үнэр
утаа хэншүү — униар хярвас
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.