хясаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Уран дархчуудын төмөрлөгийн зэрэг зүйлийг хайлахад хэрэглэдэг, нүүрс шатаах бяцхан зуух, хөөрөг тавьж шатаах, салхин хийгээр шатаах, хоёр зүйл байдаг; хярс.
- 1.Уулын халилын ирмэг, усны захын эрэгцэг мэт явах зорчиход бэрх хэцүү эгц өндөр хадан хавцал
- 1.амьтанДалай мөрөн, гол, тэнгисийн болон цэнгэг усанд амьдардаг хавтаст зөөлөн биет амьтан, том жижиг янз бүр, маш олон зүйл, заримын хавтсанд сувд бүрддэг. Монголын гол нуурт өргөн тархмал
- 1.Хясал, боогдол
- 1.хоёр талдаа хавхлагатай хясаа зэрэг нялцгай биетний үр төл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгoyster
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хясаа |
|---|---|
| Харьяалахын тийн | хясааны |
| Заахын тийн | хясааг |
| Өгөх орших тийн | хясаад |
| Гарахын тийн | хясаанаас |
| Үйлдэхийн тийн | хясаагаар |
| Хамтрахын тийн | хясаатай |
| Чиглэхийн тийн | хясаа руу |
| Олон тоо | хясаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хадан хясаа — хадны хавцал ирмэг
хясааны хавтас — хясааны хуяг
хясаа боорцог — мах ногоо хольж хийсэн, хясааны адил хэлбэртэй боорцог, усанд чанаж иднэ
хясаан оо — хав загасны хальсыг няцчиж хийсэн будаг, өнгө цагаан, түрхэх зурахад хэрэглэнэ
хясааны яс — хясааны хавтас яс
бэхт хясаа — амьт. - зуувандуу хавтгай хэлбэртэй, цайвардуу бие нь хар ногоон толботой нэг зүйл нялцгай биетэн
хясаан ихтэй — хясал ихтэй
хясаантай хэрэг — гачлантай хэрэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.