хүдэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанБие бага, эвэргүй, дээд соёо нь урт, эрийнх нь хүйсний орчимд заарын булчирхайтай, дэлэнт туруутан, жижгэвтэр гөрөөс
- 1.Хүч тэнхээ сайтай, бие бялдар чийрэг том
- 2.Дуу хоолойны бүдүүн баргил байдал
- 1.Эд зүйлийн бат бэх, чанар эдэлгээ сайтай байдал
- 1.эрдэсҮйлдвэрлэлийн ач холбогдол бүхий аливаа эрдэс бодос гарган авах боломжтой байгалийн материал, ашигт малтмалын хольцтой чулуу
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгmusk deer
- нэр үгore
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хүдэр |
|---|---|
| Харьяалахын тийн | хүдрийн |
| Заахын тийн | хүдрийг |
| Өгөх орших тийн | хүдэрт |
| Гарахын тийн | хүдрээс |
| Үйлдэхийн тийн | хүдрээр |
| Хамтрахын тийн | хүдэртэй |
| Чиглэхийн тийн | хүдэр лүү |
| Олон тоо | хүдрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүдрийн заар — эр хүдрийн хүйсний дэргэд хуралдсан, арьсан дор байрласан тусгай булчирхайн ялгаруулдаг өвөрмөц үнэртэй бөөм
хүдэр шивүүрдэх — хүдэр агнахад урьж исгэрэх
зусаг хүдэр — амьт. - хоёр настай хүдэр
хүдэр бие — бадриун чийрэг том бие
хүдэр гар — баргил том гар
хүдэр царай — хөрслөг бор эрүүл царай
хүдэр цээж — ханхар өргөн цээж
хүдэр эр — бие бялдар сайтай, эрүүл чийрэг залуу
хүдэр дуу — баргил бүдүүн дуу
хүдэр сав — эдэлгээ сайтай сав суулга
хүдэр ширээ — бат бэх, чанартай ширээ
хүдрийн давхарга — хүдэр агуулсан чулуулгын үе давхарга
хүдрийн нөөц — ашиглахуйц нэгдэл бүхий бодос, бодосын хуримтлал
хүдрийн орд — газрын гадарга дээр болон хэвлийд байршилтай, төмөрлөг ашигт малтмалын хүдрийн бөөгнөрөл, хуримтлал
Хэлц үг
Хүдэр байвал заартай
Хөгшин байвал залуутай
Хүдэр бие нь үзэгдэхгүй ч
Хүчит заар нь үнэртэх
Хүдэр гавшгайгаараа
Хүн чадлаараа
Хүдэр их арсланг
Хүч нэгтэй шоргоолж барина
Хүлэг морь (эрийн) хүний нөхөр
Хүдэр нум зоригийн нөхөр
Хүн нэртэй
Хүдэр замтай
Хүн явмаажин зам гардаг
Хүдэр хайлмаажин болд болдог
Хүрэн морины хүч сайн
Хүдэр чөдрийн мэх сайн
Хоршоо үг
хүдэр бүдүүн — бие том бөгөөд бяр ихтэй чийрэг
хүдэр чийрэг — бие бялдар сайтай, эрүүл чийрэг
Үгийн гарал
Cognate with Buryat хүдэри (xüderi), Kalmyk күдр (küdr).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.