хүзүүвч
Тайлбар
- 1.Тэрэг чарга хөллөх морь малын хүзүүнд углаж, арал оосор торгох хэрэглэл
- 2.Чимэг, гоёл болгож хүний хүзүүндээ зүүдэг зүйл
- 3.Голдуу тугал, бяруу, нохой зэрэг амьтны хүзүүнд зүүдэг гогцоотой, олс дээс, сур зэргээр хийсэн оосор
- 1.Үргэлжилсэн уул нурууны дундах хотгор, нахис, бяцхан хөтөл онь
- 2.Гэр байшин хоёр буюу хоёр байшинг холбосон бяцхан пин мэт юм
- 3.Хоёр юмны хооронд холбосон нарийн зурвас хэсэг
- 4.Алт бусад хүнд жинтэй хүдрийг баяжуулахад хэрэглэдэг тэвш.
Нийлмэл үг
морины хүзүүвч — морины хүзүүнд углаж, оосор торгох тоног
шүрэн хүзүүвч — шүрээр хийсэн хүзүүний зүүлт чимэг
нохойн хүзүүвч — нохойн хүзүүнд зүүсэн гогцоотой оосор
тугалын хүзүүвч — тугалын хүзүүнд зүүсэн оосор
уулын хүзүүвч — хоёр уулын дундах хотгор, хөтөл онь
байшингийн хүзүүвч — хоёр байшинг холбосон жижигхэн пин
гэрийн хүзүүвч — хоёр гэрийг холбосон бяцхан пин мэт зүйл
нуурын хүзүүвч — нуураас урсаж гарсан унжуу хэсэг
Хоршоо үг
хүзүүвч чимэг — хүзүүнд зүүх зүүлт
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.