хүйс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэвлийн өмнө тал хүйн угнаас үлдэж хоцорсон сорви; хүний хүйс хонхор, бусад амьтны хүйс тэгш, бяцхан товгор байдаг; хүй I, хүйлс
- 1.Хүн, амьтны эр эмийн ялгаа
- 2.хэл шинжлэлЖинхэнэ нэрийн хэл зүйн ай
- 1.Цэцэг, үр жимс зэргийн шилбэ тогтсон газрын тус байх төв гол
- 2.шилжсэн утгаЗарим юмны гол төвийг эзэлсэн зүйл
- 1.амьтны эхээс төрөхдөө ихэстэй холбоотой гардаг судал хүй
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгgender; sex; navel, belly button
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хүйс |
|---|---|
| Харьяалахын тийн | хүйсийн |
| Заахын тийн | хүйсийг |
| Өгөх орших тийн | хүйсэнд |
| Гарахын тийн | хүйсээс |
| Үйлдэхийн тийн | хүйсээр |
| Хамтрахын тийн | хүйстэй |
| Чиглэхийн тийн | хүйс рүү |
| Олон тоо | хүйсүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүйс татах — төрөл саднаа бодож дотночлон үзэх
хүйсний цөнхрөг — хүний хүйсний нүх
эр хүйс — эр хүн, амьтан
эм хүйс — эм хүн, амьтан
хүйс аав — хүйс ээжийн эрэгтэй
хүйс ээж — төрөх цагт нь хүйсийг нь огтлон тосч авсан ээж, газар ээж
хэл зүйн хүйс — хэлзүйн талаар үгсийн эр эмийг ангилах ангилал
үрийн хүйс — үрийн гол хэсэг
цэцгийн хүйс — цэцгийн гол дахь дүгрэг хэсэг
хүйс газар — байрлал болон чухал хэрэгцээний хувьд нэг юмны гол төв болж байх хэсэг
далайн хүйс — далайн гол хэсэг
дэлхийн хүйс — дэлхийн төв хэсэг
тогооны хүйс — тогооны гол төв
Хэлц үг
хүйс тэмтрэх — хүнийг, өрх гэр, үндэс угсаагаар нь бүрмөсөн үгүй хийх, устгах
Хоршоо үг
хүй хүйс — хүн амьтны гэдэсний гол төв
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.