хүлээх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний хүрч ирэх, юмны болох цагийг харж суух, саатах, хүлгэлзэх
- 1.Биедээ дааж авах, хүнийг тосч авах, уулзах
- 2.Тулгарсан ял, тогтоол болон бусдын санал шүүмжлэлийг зөвшөөрөх
- 1.хүлээх үйлдэл /ямар нэг зүйл хүлээж байхдаа нэг газар идэвхгүй байх/
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto wait; to wait for, to await; to expect; to accept; to acknowledge
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хүлээх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хүлээнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хүлээлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | хүлээв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хүлээжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хүлээсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | хүлээдэг |
| Холбох нөхцөл (-ж) | хүлээж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хүлээгээд |
| Болзох нөхцөл (-вал) | хүлээвэл |
| Хүсэх (-маар) | хүлээмээр |
| Захирах (-аарай) | хүлээгээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хүлээхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүлээж суух — саатан суух
хүлээж ядах — ихэд хүсч мөрөөдөх
урин цагийг хүлээх — дулаарахыг харах, хүлгэлзэх
хариу хүлээх — хариу ирэхийг хүлээзнэх
хүлээн авагч — а.юм хүлээн авах хүн; б.радио долгионыг хүлээн авах аппарат хэрэгсэл, хүлээн авалт
хүлээн авах — а.тосч уулзах; б.бусадтай уулзалт хийх; в.санал хүсэлт, шүүмжлэл, ял шийтгэлийг зөвшөөрөх
хүлээн — зөвшөөрөх. - а.алив нэгэн улс шинээр тусгаар тогтносныг нөгөө улс түүнийг дэмжих албан ёсны буюу албан ёсны бус харилцаа тогтоох; б.санал нийлэх, зөв хэмээн үзэх
зочид хүлээн авах — зочдыг угтан авч уулзах
захидал хүлээн авах — захидал гардан авах
тушаал хүлээн авах — шинэ алба хаших
хүндэтгэл хүлээх — талархал хүлээх
алба хүлээх — алба хаших
гэм буруугаа хүлээх — дутагдлаа ойлгох
хариуцлага хүлээх — хариуцсан үүргээ биелүүлээгүйн төлөө зэм хүртэх
хэрэг хүлээх — хэргийг зөвшөөрөх
ял хүлээх — хийсэн хэргээ зөвшөөрөх, шийтгүүлэх
Хэлц үг
хоногоо хүлээх — хариугүй үхэх дөхөх
Хүлээх гэгч
Хүлээлгэхээс хэцүү
Зүйр цэцэн үг
Хүлээвэл хүндийг олно
Сахивал сайныг олно
Хүлээсэн юм удаан
Хөөсөн юм хол
Үгийн гарал
Cognate with Buryat хүлеэхэ (xüljeexe), Kalmyk күләх (küläx).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.